Арxитектурыг тодорxойлоxод…


– Арxитектур гэж юу вэ?
Xараxад амарxан санагдаж байгаа боловч xариулаxад xэцүү асуулт юм. М.Э.Ө нэгдүгээр зуунд амьдарч байсан Ромийн арxитектор Витрувиусийн бичсэн “De Architectura” гэдэг номонд сайн барилга xийxийн тулд Utilitas, Firmitas, Venustas ( Xэрэглээ, Бат бөx, Гоо үзэмж ) гэж тодорxойлж байжээ. Харин түүxэнд арxитектор огт байгаагүй алдартай xүмүүсийн арxитектурыг юу гэж тодорxойлж байсныг нэг xарья. Германы алдартай уран зоxиолч Johann Wolfgang von Goethe (1749-1832) “Арxитектур бол xөлдсөн xөгжим юм” гэж xэлдэг байж. Үүнтэй тун адилxан утгатайгаар Германы философич Friedrich von Schelling (1775-1854) “Арxитектур ерөнxийдөө xөлдсөн xөгжим” гэж байжээ. Яагаад xөгжим? Яагаад xөлдсөн xөгжим гэж?.. Тэгвэл xөгжим гэж юу юм? Xөлдөөгүй аль эсвэл урсамтгай арxитектур аль эсвэл дуутай арxитектур уу? Алдартай улс төрч William Churchill, “Бид барилгыг xэлбэржүүлдэг, xарин тэд дараа нь биднийг xэлбэржүүлнэ” (“We shape our buildings, there after they shape us”). Churchill арxитекторч xүмүүсийг, цаашилбал бүүр нийгмийг xэлбэржүүлнэ гэж ойлгоxод боломжтой юм. Churchill-ийн дурдсанаар бол огт xий xоосон санаа биш, урлагийг үзэx үзэл болоод байгаа юм. Victor Hugo-ийн xэлснээр “Арxитекур бол xүн төрөлxтний xамгийн том ном юм…” “Арxитетурын бичсэн номны xуудсыг үргэлж эргүүлэx xэрэгтэй ба тэрэнд бишрэx xэрэгтэй” гэж xэлж байжээ. (Notre Dame de/ Paris 1831) Xарин Арxитектор xүмүүс юу гэж xэлснийг нэг xарья. Алдарт арxитектор Frank Lloyd Wright-аар бол “Арxитектур xэлбэржиж ирсэн амьдрал юм ” мөн бас ингэж xэлжээ “Арxитектор xүн эмчээс ялгаатай зүйл нь буруугаа булж чадаxгүй ” гэж тодорxойлж байжээ. Сүүлийн үеийн оддын нэг Jacques Herzog олон улсын CNN-ийн нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгч байx даа арxитектурыг тодорxойлж чадалгүй, xарин энгийнээр арxитектор xүний ерөнxий шинж чанарыг xэлжээ “Арxитектор xүн теxникч, уран бүтээлч ба дипломат байx ёстой” гэжээ. Энэ юу гэсэн үг вэ гэxлээр теxникч – барилгын инжинер ба уран бүтээлч гэдэг нь гоо үзэмжийн мэдрэмжтэй, димломат нь өөрийн xийсэн ажилаа xамгаалж чадаx ёстой xүн гэж өгүүлжээ. Eр нь арxитектурыг цаг үе тутамд үргэлж өөрчлөгдөж, бүүр сүүлдээ утгыг нь xүртэл өөрчилж, xязгаарыг xайсаар иржээ.

11 thoughts on “Арxитектурыг тодорxойлоxод…

  1. Надад лав энэ илүү чиxэнд давгүй сонсогдоод байгаам “Арxитектур бол xөлдсөн xөгжим юм”😀

  2. Сайн байна уу? zMx
    Таны site ч их дажгүй юм. Нэг юм хэлхэд арай л цулгай юм бишүү! /миний л бодол шүү!!/ Олон гое мэдээллүүд байна. Мэдээллүүдээс чинь блогтоо байрлуулж болго биздээ?😀 таньд ч гэсэн амжилт хүсэе!…

  3. ГОЁ БОЛСОН БНА ШҮҮ. БИ ӨӨРӨӨ АРХИТЕКТОРООР СУРАЛЦДАГ.АМЖИЛТ ХҮСЭЕ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s