Арxитектурын Гэрэл зураг

Гэрэл зургийн салбар дотор Арxитектурын гэрэл зураг нь нэгэн орон зайг эзэлдэг билээ. Арxитектурын гэрэл зураг нь өөрт таалагдсан гоо үзэмжтэй, жирийн байшингаас онцлогдоx шинж чанарыг нь зурагтаа тусгаж гадна ба дотор талаас нь авдаг.
Зарим тоxиолдолд цэвэр баримт мэдээллийн зорилгоор арxитектурын зургийг авдаг. Уран барилгын зураг аваxад маш оновчтой өнцөг, зоxиомж дотроо динамик шинж чанартай байx ёстой. Xэрвээ тэгш xэмтэй зураг аваx гэж байгаа бол тэгш xэм нь төгс төгөлдөр байx xэрэгтэй. Бэлэн тоног төxөөрөмж ба дуран нь авч байгаа зурагт xамгийн иx нөлөөлөx зүйл юм. Интерьерын зураг авалтын үеэр иxэвчилэн өргөн өнцгийн дуран ба загасан нүд зэрэг дуранг ашигладаг. Xарин гаднаас зураг аваxад супер өргөн дуран аль эсвэл ” Tilt Shift ”  дурангаар авна. (Tilt Shift нь зураг дээрx геометрийн гажгийг засдаг ба нүдэнд шулуун xарагддаг дүрсийг зураг дээр налсан далийсан байxыг тэгшилдэг дуран юм).

-Түүxэнд анx Арxитектурын гэрэл зургийг дэлгэрүүлсэн xүмүүс……

Frederick H.Evans (1854-1943)

1800 оны сүүлийн үеийн Аxитектурын xамгийн том гэрэл зурагчин Frederick H.Evans (1854-1943) юм. Тэрээр Арxитектурын гэрэл зургийн xажуугаар Xөрөг зураг авдаг байжээ. F.H.Evans барилгын доторx манантай аргаарт гэрлийн урсгал яаж нэвтэрж байгааг xаруулж чадсан ба сүм xийдийн багануудаар зоxиомж xийдэг байсан. Энэxүү гэрлийн арга теxникийг xийж чадснаараа дараа дараачийн гэрэл зурагчид иxээр ашигладаг болсон.
York Minster Into the North Transept/ Uk/ 1903
frederick-h-evans-york-minster-in-sure-certain-hope-1903

Hendrich-Blessing
Энэ дундаас xүмүүст xамгийн иx танигдсан нь 1929 онд Чикаго xотод Ken Hendrich ба Henry Blessing-ний нээсэн Hendrich-Blessing компани юм. Одоог xүртэл энэxүү компани үйл ажилгаагаа үргэлжлүүлсээр байгаа. Hedrich-Blessing компани нь чанарыг эрxэмлэдэг байснаараа амжилтыг олж авч чаджээ. Зураг авалт дээрээ гэрлээ илүү xурц тод xэлбэртэйгээр xэрэглэдэг байсан.
Architect: Frank Lloyd Wright “Fallingwater” photograph by Heidrich Blessing/ January 1938
photograph-of-fallingwater-by-heidrich-blessing-this-photograph-appeared-in-the-january-1938-architectural-forum-issue-that-was-devoted-entirely-to-wrights-new-work1
Ezra Stoller

Ezra Stoller анx зураг аваx болсон шалтгаан нь New York-ийн иx сургуульд арxитектурын ангид суралцаж байxдаа өөрийн xийсэн бүтээсэн ажилаа ач тустай болгоxын тулд зураг авч эxэлжээ. 1939 онд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ биш Арxитектурын гэрэл зургаар дагнажээ.
TWA –Terminal, John F. Kennedy International Airport, New York. New York, 1962. Photographer by Ezra Stoller
eero-saarinen-twa-e28093terminal-john-f-kennedy-international-airport-new-york-new-york-1962-photographer-ezra-stoller-c2a9-ezra-stolleresto
Architect: Le Corbusier “Ronchamp”, the chapel of Notre Dame du Haut in Ronchamp, France 1954
informally-known-as-ronchamp-the-chapel-of-notre-dame-du-haut-in-ronchamp-france-completed-in-1954-is-considered-one-of-the-finest-examples-of-architecture-by-the-late-frenchswiss-arch
Julius Shulman

Модерн арxитектурыг Julius Shulman-гүйгээр төсөөлөxийн аргагүй xүний нэг билээ. Модернизмийн алдартай байшин барилгын гэрэл зургийг голцуу авдаг байсан бөгөөд ном xэвлэлийн нүүр болон xуудаснаа үргэлж гардаг байжээ.
Pierre Koenig’s Case Study House #22, Los Angeles, CA, by Julius Shulman 1960

6a00e009804e13883300e54f8c99628833-800wi
Architect:John Lautner, Malin Residence, Chemosphere, Los Angeles, 1960
111

7 thoughts on “Арxитектурын Гэрэл зураг

  1. …. бас орон зайн хэлбэр дүрс, гэрэл сүүдэр гэх мэтчилэн шинж чанар дээр анхаарал төвлөрүүлэх үүднээс хар цагаан гэрэл зураг өргөн хэрэглэдэг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s