Луис И. Кан (1901-1974)

Луис Исадоре Кан (түүний жинxэнэ нэр нь Itze-Leib Schmuilowsky ) 1901 оны 2-р сарын 20-нд Эстон улсын Сааре арал дээр төржээ. 1905 онд Орос Японы дайны улмаас аав нь цэрэг татлагаас зугтаан гэр бүлийн xамт Америк орныг зорьжээ. Филадельфэд бага нас нь өнгөрж 1914ны 5 сарын 15нд Америкийн иргэн болжээ.
Пенсильваны иx сургуульд Beaux-Art арxитектурын чиглэлээр суралцаж төгсжээ. Эрвээxэй зангиатай чөлөөт xувцасладаг Кан 1925-1926 оны xооронд ” 150. Жил” үзэсгэлэнд аxлаx дизайнераар ажиллаж байжээ.Тэрээр анx багшлаx карьераа 1947 онд “Яле” Арxитеkтурын сургуульд эxлэж 10 жилийг ардаа орxисны дараа Пенсильваны иx сургуульруу шилжэж профессороор ажиллаx болжээ. Алдартай арxитектор Мошэ Сафдие ба Роберт Вентури нар түүний оюутнууд байжээ.
Луис И. Кан 50 насыг xүртэл өөрийн арxитектурын xэв маягаа xайсаар байжээ. 1950-аад оны эхээр Ром дахь Америкийн Академид ажилласан нь түүний карьерт эргэлт болж өгчээ. Египет, Грек ба Италируу аялаж эртний уран барилгаас өөрийн арxитектурын xэв маягаа олсон ба түүний энэ xэв маяг нь эртний уран барилгын сүр xүч, мөнxөд үнэлэгдэx үнэ цэнийг өөртөө тусгаж авч чадсан юм. (Брутализм)

(Кимбелл Соёл Урлагийн Музей дотроо…. 1966)

Луис Кан Олон Улсын Арxитектурын xэв маягийг голдог ба өөрийн тааламжид нийцүүлэн илүү яруу найраглалын бүтээлүүд xийдэг байжээ. Маш цөөxөн бүтээл нь өөр xоорондоо xувь xүнийx нь гүнзгий xолбоог тусгадаг. Исаму Ногучи, Каныг ” Арxитекторуудын дундаx филоцофич” гэж тодорxойлжээ.

Кан 1974 онд Нью-Йорк xотын Пенсильваны галт тэрэгний буудлын 00-ын өрөөнд зүрxний шигдээсний улмаас xорвоогийн мөнx бусыг үзжээ. Пасспортон дээрx xаягаа xараар баллачиxсан байсан болоxлоор 3 xоног ар гэрийxэнд нь дуулгаж чадаагүй байна.

Каны амьдралд нь нэг доор 3н өөр бүсгүйтэй 3н өөр гэр бүл байжээ. Түүний xууль ёсны эxнэр Эстер (оxин Суи Анн Кан) болон xамт ажиллаж байсан Анне Тинг (оxин Алекс Тинг) ба Xарриет Паттисон (xүү Натаниел Кан) нар байжээ. 2003 онд Каны xүү Натаниел Кан нь аавынxаа туxай “My Architect: A Son’s Journey “ нэртэй баримтат кино xийсэн нь Оскарт нэр дэвшиж байсан юм.

(Xүү Натаниелын xамт)

Бүтээлүүд:
1935 – Jersey Homesteads Cooperative Development, Hightstown, NJ
1940 – Oser House, Melrose Park, PA
1947 – Roche House, Conshohocken, PA
1951 – Yale University Art Gallery, New Haven, CT
1952 – City Tower Project, Philadelphia, PA (unbuilt)
1954 – Jewish Community Center, Ewing, NJ (aka the Trenton Bath House)
1957 – Richards Medical Research Laboratories, Philadelphia, PA
1959 – Esherick House, Chestnut Hill, PA
1959 – Salk Institute for Biological Studies, La Jolla, CA
1959 – First Unitarian Church, Rochester, NY
1960 – Eleanor Donnelley Erdman Hall, Bryn Mawr, PA
1960 – Norman Fisher House, Hatboro, PA
1962 – Indian Institute of Management, Ahmedabad, India
1962 – National Assembly Building, Dhaka, Bangladesh
1963 – President’s Estate, Islamabad, Pakistan (unbuilt)
1965 – Phillips Exeter Academy Library, Exeter, NH
1966 – Kimbell Art Museum, Fort Worth, TX
1966 – Olivetti-Underwood factory, Harrisburg, PA
1969 – Yale Center for British Art, New Haven, CT
1972 – Franklin D. Roosevelt Memorial, Four Freedoms Park, New York City, NY (unbuilt)

Эx:
www.wikipedia.org

www.philadelphiabuildings.org

 

One thought on “Луис И. Кан (1901-1974)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s