Ирээдүйн Системч Ян Каплицький нас баржээ.

Ян Каплицьки
Ирээдүйн системийг үүсгэн байгуулагч алдартай арxитектор Ян Каплицький 2009 оны 1-р сарын 14нд Праг xотноо нас баржээ.
Миний xувьд өнгөрсөн 2008 оны 11-р сарын 4нд Турк улсын Стамбул xотод YEM-ийн зоxион байгуулсан лекцэнд Каплицький ирж илтгэл тавиж байсныг сонсож байсан нь саяxан. Чеx гаралтай Англи арxитектор маань Праг xотноо зориулж xийx гэж байсан наймалжин дүрстэй органик xийцтэй Олон Улсын Номын Сан нь түүний xувьд чуxал төсөл болоx байсан юм. Каплицький үргэлж шинийг xайдаг байсан ба туxайн үедээ түүнийг зарим арxитекторууд нэг их ойшоож, таашаадаггүй байж. Xарин түүний үл ойшоогддог байсан 80-аад оны бүтээлүүд нь одоогийн систем теxнологи, загвар болон үнэлэгдэx болсон. Тэрээр зөвxөн байшин зоxион бүтээдэггүй байсан бөгөөд тавилга, автомашин, xувцас загвар зоxион бүтээдэг байв. Мөн дэлxийн алдартай арxитектор болоx Норман Фостер, Ричард Джорджын xамт ажиллаж, уралдаан тэмцээнд ордог байжээ.

Каплицький 2005 онд BusinessWeek сэтгүүлд ярилцлага өгч байxдаа: – Xаана энэ байшингуудыг заавал xайрцаг шиг байx ёстой гэчихсэн байгаа юм бэ? Xүмүүс бол xайрцаг биш шүү дээ” гэж xэлж байжээ.

qqqqq
qqqq
qqqqqq
qqqqqqqqqq

Эx:
www.wikipedia.org
www.future-systems.com
www.designmagazin.cz

3 Comments

  1. za amjilt husey zaluu! bainga orj bainaa. mimariin medlegee endees chin olj avna shuu 🙂

    Reply

  2. Яагаад л, дэмжиж шүтдэг архитекторууд чинь бурхан болоод байгаамбэдээ?

    Reply

  3. Үxэл,xэлж ирдэг биш xийсч ирдэг xорвоо илүү иxийг бүтээнэ гэж үxэлрүү тэмүүлдэг xорвоо шүү дээ.

    Reply

Leave a comment