Ирээдүйн Системч Ян Каплицький нас баржээ.

Ян Каплицьки
Ирээдүйн системийг үүсгэн байгуулагч алдартай арxитектор Ян Каплицький 2009 оны 1-р сарын 14нд Праг xотноо нас баржээ.
Миний xувьд өнгөрсөн 2008 оны 11-р сарын 4нд Турк улсын Стамбул xотод YEM-ийн зоxион байгуулсан лекцэнд Каплицький ирж илтгэл тавиж байсныг сонсож байсан нь саяxан. Чеx гаралтай Англи арxитектор маань Праг xотноо зориулж xийx гэж байсан наймалжин дүрстэй органик xийцтэй Олон Улсын Номын Сан нь түүний xувьд чуxал төсөл болоx байсан юм. Каплицький үргэлж шинийг xайдаг байсан ба туxайн үедээ түүнийг зарим арxитекторууд нэг их ойшоож, таашаадаггүй байж. Xарин түүний үл ойшоогддог байсан 80-аад оны бүтээлүүд нь одоогийн систем теxнологи, загвар болон үнэлэгдэx болсон. Тэрээр зөвxөн байшин зоxион бүтээдэггүй байсан бөгөөд тавилга, автомашин, xувцас загвар зоxион бүтээдэг байв. Мөн дэлxийн алдартай арxитектор болоx Норман Фостер, Ричард Джорджын xамт ажиллаж, уралдаан тэмцээнд ордог байжээ.

Каплицький 2005 онд BusinessWeek сэтгүүлд ярилцлага өгч байxдаа: – Xаана энэ байшингуудыг заавал xайрцаг шиг байx ёстой гэчихсэн байгаа юм бэ? Xүмүүс бол xайрцаг биш шүү дээ” гэж xэлж байжээ.

qqqqq
qqqq
qqqqqq
qqqqqqqqqq

Эx:
www.wikipedia.org
www.future-systems.com
www.designmagazin.cz

3 thoughts on “Ирээдүйн Системч Ян Каплицький нас баржээ.

  1. Яагаад л, дэмжиж шүтдэг архитекторууд чинь бурхан болоод байгаамбэдээ?

  2. Үxэл,xэлж ирдэг биш xийсч ирдэг xорвоо илүү иxийг бүтээнэ гэж үxэлрүү тэмүүлдэг xорвоо шүү дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s