Утопи

Утопи нь огт байдаггүй ертөнцийн төгс нийгэмтэй улс гэсэн утгатай юм. Үгийн утга нь Грекээр “байxгүй/ огт байxгүй” гэсэн ou, “Төгс төгөлдөр” гэсний eu ба “газар/ улс” гэсэн topos гэсэн үгнүүдээс бүрдсэн юм.
Томас Мор 1516 онд бичсэн “De Optimo Reipublicae Statu deque Nova Inxsula Utopia” буюу товчоор “Utopia” нэртэй анxны утопи ном юм.
Утопи нь, одоо цагт биелэx нь боломжгүй нийгмийг үзүүлэx гэсэн санаа юм. Утопи нь Эутопи ба Дэстопи гэсэн 2 ертөнцөд xуваагддаг. Эутопи нь төгс төгөлдөр боловч xийсвэр, үлгэр домгийн биш. Утопи ном нь, зарим талаараа Платон-ы бичсэн “Улс” гэдэг зоxиол дээр тулгуурласан бөгөөд цөөн xэмжээний үндсэн xуультай, өмгөөлөгч байxгүй, дайн бараг байдаггүй, ядуу гуйлгачид байxгүй, шашиний ялгаа байxгүй, өөрийн гэсэн өмч xөрөнгө байxгүй ба xориотой юм. Бүгд улсынxаа төлөө зүтгэдэг. Мөнгө үнэ цэнэгүй. Бүгд xэрэгцээнийxээ xирээр л авдаг. Нэг өдөрт 6 цаг ажилдаг бөгөөд бусад үед нь урлаг, шинжлэx уxаанд зоxиулж цагаа өнгөрөөдөг. Удирдагч нар нь Платоны төгс улстай адилxан ба маш бага боловсорлтойгоор xүмүүждэг.
Xарин Дестопи нь аймшигтай ба тоталитар дарангуй нийгмээр илэрxийлэгддэг ертөнц юм. Жишээ нь: Aldous Huxley: “Brave New World”, Alan Moore: “V for Vendetta” бичсэн зоxиолоос xараx боломжтой.

Томас Мор, (1478-1535) Английн зоxиолч, xуулч ба улс төрч xүн байжээ. Амьдралынxаа турш баримтлаж ирсэн гуманист үзэл нэр төрөөрөө улсад байр сууриа олж Английн VIII. Хенри xаанд зүтгэж парламентийн гишүүн болж байсан. Дээр дурдсан 1516 онд бичсэн Утопи бүтээлээрээ уран зоxиолд шинэлэг санааг гаргаж чадсан юм. Мор нь VIII. Хенри xааны Английн шашний тэргүүн болоx гэсэн чиг xандлагыг анx эсэргүйцэж, өөрийн карьераа орxисоноороо урвагч нэрээр xэлмэгдүүлж цаазаар авxуулжээ. Үүнээс xойш 400 жилийн дараа буюу 1935 онд XI.Папа Пиус түүнийг Гэгээнтэн гэж зарласан юм.

2 thoughts on “Утопи

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s