Петер Зумтор >The Prizker Architecture Prize ’09

Петер Зумтор
2009 оны Архитектурын Pritzker шагналын эзнээр Швейцарийн архитектор Петер Зумтор тодорчээ. Дэлхийд хамгийн нэр хүндтэй энэхүү архитектурын шагналын гардуулах ёслол 5 сарын 29-нд Аргентины Буэнос-Айрес хотноо зохион байгуулагдах юм байна. 65 настай архитекторт маань хүрэл медалийн хамт 100.000 доллар дагалдан гардагдах ажээ.

Зумтор-ын бүтээлүүд Герман, Австри, Голланд, Англи, Испани, Норвеги, Финлянди, Америкт байдгийн ихэнх нь Швейцарьт байдаг. Түүний хамгийн алдартай бүтээл нь Швейцари дахь “The Therme Vals” (hotel & spy) юм. Шүүмжлэгчдийн хамгийн сүүлд магтсан бүтээл нь Герман дахь “Field Chapel” (Feldkapelle-жижиг хэмжээний сүм). Шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэхдээ – Зөвхөн дээр дурдсан бүтээлүүдээр нь бус ямарч хүнийг гайхшруулж чадах модерн мөн өмнөх түүхийнхээ ч балгас суурийг багтааж чадсан түүний Кёльн дахь “Kolumba Muzeum” (музей) нь бүхэлдээ амар амгаланд хүрсэн бүтээл болж чадсан юмаа гээд энэхүү бүтээлээр нь түүнийг шалгаруулжээ.

Зумтор “Thinking Architecture” номондоо: “-Одоо үед архитектур нь өөрийн үүрэг болон өөрт байгаа боломжийг илэрхийлэх шаардлагатай гэж боддог. Архитектур нь өөрийн мөн чанараас ангид үйл хэрэгт зориулагдсан хэрэгсэл эсвэл бэлгэ тэмдэг биш юм. Огт шаардлагагүйг тэнгэрт гаргасан нийгэмд архитектур нь түүний эсрэг зогсож, цаашид элдэв хэв загварыг хүч нөлөөгүй болгон өөрийн хэлээр ярих ёстой. Архитектурын хэл нь тодорхой нэг арга барилд баригдаж ёсгүй гэж боддог.
Ямар ч барилга өөрийн гэсэн тодорхой хэрэглээ, байршил болон бүлэг хүмүүст зориулагдаж баригдсан байдаг. Миний бүтээлүүд ч эдгээр энгийн нөхцөл, хүчин зүйлээс үүсэх асуултуудад нээлттэй ба шүүмжлэлтэйгээр хариулт өгөхөөр оршиж байгаа юмаа” гэж дурдажээ.

Pritzker-ын шүүгчдийн бүрэлдэхүүний тэргүүн Lord Palumbo хэлэхдээ:
-Зумтор нь зөвхөн барилгаас илүүтэйгээр орон зайг бүтээх хурц авьяастай нэгэн юм. Түүний архитектур нь орчин, орон зайн эрхэмлэгдэх чанар, тухайн газар нутгийн соёл урлагийн өв санг болон архитектурын түүхэнд үнэлж барашгүй хичээл сургамжийг ил тодоор харуулж байдаг.
Зумтор-ийн уран дарханч хүнийх шиг чадамгай гараар дээврийн гадна өнгөлгөөний хөнгөн цагаан хавтангаас авхуулаад элсэн шил хүртэлх материал өөрийн онцгой шинж чанарыг үзүүлж чадахаар архитектурын тасралтгүй байдал болж хэрэглэгддэг.

Энд түүний ажилаас > 2009 Laureate Peter Zumthor

Brother Klaus Field Chapel, Wachendorf/ Eifel/ Germany/ 2007  > Photos by Pietro Savorelli &  Walter Mair

Зумторийн гар скиз
002-copy
111111
2222221
005-copy
006-copy

Kolumba Art Museum of the Cologne Archdiocese/ Cologne/ Germany/ 2007

Photo by Helene Binet
007-copy
008-copy
009-copy
010-copy
011-copy1

Swiss Sound Box, Swiss Pavilion, Expo 2000/ Hanover/ Germany/ 2000   > Photo by Walter Mair & Thomas Flechtner

012-copy
015-copy
013-copy
014-copy

Thermal Bath Vals/ Graubünden/ Switzerland/ 1996    > Photo by Helene Binet
Зумторийн гар скиз
zazaza
025-copy
026-copy
027-copy
028-copy

Truog House, Gugalun, Versam/ Graubünden/ Switzerland/ 1994 > Photo by Helene Binet

Зумторийн гар скиз
029-copy
030-copy
031-copy1



Эx:
http://www.pritzkerprize.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s