Берингийн Хоолойн Төсөл> OFF ARCHITECTURE

Энэ удаа та бүxэндээ Америк Оросыг холбосон нүсэр урт байгууламж Берингийн Хоолойн Төслийг танилцуулаж байна. Энэхүү дизайн нь дэлхийиг бодитоор нэгтгээд зогсохгүй дэлхийд энх тайван, нэгдмэл байдлыг дэмжих бололцоог бий болгож байгаа юм. Парист төвтэй ОФФ(OFF ) Аркитектурын  оффис болох Manal Rachdi, Tanguy Vermet, Mathieu Michel, Takanao Todo болон Lily Nourmansouri нар нь уралдааны ерөнхий мэргэжлийн төрөлд 2-р байранд шалгарсан юм.

Тэдний төсөл нь өөрийгөө зөвхөн худалдааны эсвэл төмөр замын холбоос байгууламж төдийгөөр бус 1 тивийг нөгөө тивтэй холбож буй гүүрээр илэрхийлжээ. Цар хүрээ, байршил, геопплитикийн нөхцөл байдлын зэрэгцээ тив дэлхийн экологийн агуулга нь маш зоримог санаа, байршлын нөхцөл байдалд зохицсон идэвхтэй төслийг оруулж байгаа юм.

bering_strait_off_arch_01_medium-528x368

bering_strait_off_arch_02-1000x705

Даралтаар ажиллах энэхүү структурын 10м өргөнтэй ханууд нь төмрөөр бэхлэгдэх ба үүний зэрэгцээгээр хүмүүс оршин сууж амьдраx боломжтой юм. Яг л хамгийн анх эртний соёл иргэншилийн гатлахаар завдаж байсан шиг xоолойг явган гатлах боломжийг бүс нутгийн оршин суугчид болон гадны зорчигч, зочидын хувьд олгоx хаагдмал битүү орон зай нь хүмүүсийн зорчих болон орж гарах хэсэг болох юм. Хоолойн харьцангуй гүехэн усны түвшин нь санал болгож буй структурыг далайн ёроол хүртэл буулгах боломжийг олгох ба ингэснээрээ хэрэглэгчид тэнгисийн гүн дэх бүхэл бүтэн амьдралыг харж судлаж болох юм.

3706142700_30cf229ab9_o

bering_strait_off_arch_09_medium-350x450

bering_strait_off_arch_07_medium-350x450

Гол структур дах нэвт нүхлэлтүүд нь тэнгисийн амьтдад тэрхүү зай завсраар өнгөрөх нөхцөл бүрдүүлэхийн хажуугаар зэргэлдээх лабораторидаа эрдэмтэн шинжээчдийн маш сайн судалгааны орон зайг хангах юм. Мөн гол структур дах эдгээр нүхлэлтүүд нь тэнгисийн урсгалын хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэж усны урсгал, хөдөлгөөнийг хурдасгах ажээ. Учир нь хоолойн усны түвшин гүехэн тул урсгал нь илүү их энерги үйлдвэрлэхээр илүү хурдан урсахад чиглэгдсэн юм. Энэхүү төсөлдөө оршин суугчдын болон судалгааны лабораториудын энергийг хангах томоохон хөдөлгүүрийг багтаасан ба энэхүү хөдөлгүүр нь дөнгөж ямар ч амьтанд хор хөнөөл учруулахгүйгээр маш удаан хурдтайгаар ажиллах юм байна.
bering_strait_off_arch_04_medium-528x361
bering_strait_off_arch_03_medium-528x264
bering_strait_off_arch_05_medium-528x369
bering_strait_off_arch_06_medium-450x450

Усны гадаргуу дээр хөвөн, өнгөлж гялтгануулсан металаар бүрхэгдсэн 10×10м-ийн хэмжээний залгаа модуль кубуудаар хоолойг өргөтгөх ажээ. Энэxүү залгаа кубууд усны давалганаас болон үүссэн эмx замбараагүй овгор товгор модулиуд нь мөс хөлдөхтэй зэрэгцэн нэгдмэл нэгэн талбайг үүсгэн хөлдөх ба энэ нь тухайн бүс нутаг дах улс төр, уур амсгалын тогтворгүй байдлыг илэрхийлэх юм байна.
bering_strait_off_arch_13_medium-528x396
Sans-titre-13-18-09-30

Орон сууц, театр болон урлаг соёлын төвүүд нь 400м өндөр аралын голоор тархан бутран байрлах аж. Ийм өвөрмөц шийдэл гаргаж чадсан структураараа амьдралын шинэ хэв маягийг зохион бүрдүүлэx юм. Энэхүү нуугдмал хавцлын дулааны ачаар төрөл бүрийн програм нь байгалийн халаалт, хөргөөлтийн шинж чанартай болжээ.

bering_strait_off_arch_10_medium-528x151bering_strait_off_arch_11_medium-528x145bering_strait_off_arch_12_medium-329x450

One thought on “Берингийн Хоолойн Төсөл> OFF ARCHITECTURE

  1. 10×10 кубууп нь их гоё юмаа. Усан доорх байгууламжинд нь л орж үзмээр юм байнапаа… Бусад санаанууд ч ер дажгүй юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s