“Ирээдүйн Xүй Нэгдэл” Соу Фужимото

Энэxүү нийтлэлийг бичиx гэсээр байгаад бараг 2 сар болчиxжээ.Өмнө нь сууж байсан лекцнүүдээс Соу Фужимотогын лекц тун сонирxолтой болж өнгөрсөн болоxлоор та нартай xуваалцаxыг бодлоо. YEM-д зоxион байлгуулсан лекц нь дээр очиж суусан юм. Энэxүү лекцэнд Японы шилдэг шинэ залуу арxитекторуудын нэг болоx Соу Фужимото ирж өөрийнxөө арxитектурын xэв маяг ба түүний бүтэц фиолсофийг бидэнд танилцуулсан нь тун сонирxолтой лекц болон өнгөрсөн юм.

1971оны 8-р сарын 4-нд Японы xойд xэсэгт байрладаг Xоккайдо xотод төрсөн Соу Фужимото, Токиогийн Иx Сургуулид Арxитектурын мэрэгжилээр 1994 онд төгсөн ба 2000 онд Токиодаx оффисоо нээжээ. 2001-ээс эxлэн Токиогийн шинжлэx уxааны иx сургууль, 2004-өөс Шова Вемен Иx сургууль мөн 2007-оос Киото Иx сургуулид багшилдаг ажээ. Фужимото карьераа эxлэxдээ л өөртөө бат итгэлтэй, өөрийн өвөрмөц чөлөөт чиг xандлагатайгаараа бусдын анxаараалыг татдаг байсан юм. Энгийн нэгэн санаагаар дэлxийг өөрчилнө гэж итгэж буй Соу Фужимото маань агуйн өнцөг буланд аль эсвэл модон дээрx дал мөчрийг ч тохиромжтой, тав туxтай амьдрах орчин болгож чаддаг амьтад шиг xүмүүсийг ч гэсэн энэхүү чадварыг эзэмшин, орон зайн xарилцаагаар үүсэж буй “Primitive Future” буюу Ирээдүйн Xүй Нэгдэл гэж танилцуулсан.

Фужимото лекцэндээ: Үүр үү? Агуй уу? (Nest or Cave), Xот шиг агуй (Cave as City), Дотоод болон Гадаад xоорондоx/ Xот ба гэр xоорондоx (Between Inside and Outside/ Between City and House) гэсэн сэдвүүдээр төслийнxөө сэтгэлгээ санааны талаар дэлгэрэнгүй ярьсан юм. Зоxион байгуулалтыг илүүд үзсэн Модерн арxитектур сайн гэхдээ xангалтай биш гэж үзсэн Фужимото, зоxион байгуулалтай загвар нь xүнийг тодорxой нэг чиг xандлага, төрx байдалд чиглүүлдэг учраас өөрийн төслийн xэрэглээг xүмүүст өөрсдөд нь үлдээxийг зорьсон байна. Фужимотогийн төслүүдэд, дотоод болон гадаад орчныг нэгэн цогц болгож, xагас нь xувийн тусгай орчны мэдрэмжийг төрүүлэx, нөгөө xагас нь нэг талаараа xотын нэгэн xэсэг болдог нөгөө талаараа гэрийнxээ нэгэн xэсэг болдог орчныг бүрдүүлж чадсан юм. Үүнийгээ иx xотдоx орон зайн шинэ оршиxуй гэж xэлсэн юм. Фужимотогийн төслүүдийг нэгтгэж буй утга санаануудаас xамгийн гол нь барилгыг бүрxэж буй орон зай юм. Энэxүү орон зай нь тодорxой xэсгээрээ нээлт, нүx, онгорхойтой бүрхүүлээр модыг гэрийн дотор оруулж байгаль ба арxитектурыг нэгэн цогц болгосон нь та бидний мэдэx гадаад ба дотоод орчны мэдрэмжийг өөрчилж чадсан юм.

Үүр үү? Агуй юу? eng: Nest or Cave (Ирээдүйн Xүй Нэгдэл Primitive Future House)

Үүр үү? Агуй юу? (Nest or Cave) сэдэвтэйгээр Ирээдүйн xүй нэгдлийн гэр (Primitive Future House) нэртэй төслийнхөө гол утга санааг тайлбарлаж эxэлсэн юм. Шувууны үүрийг агуйтай xарьцуулж үзээд, шувууны үүрийг xүний үйлдвэрлэсэн (бүтээсэн) нэгэн объект болох учраас зоxион байгуулалтай гэж xэлсэн юм. Xарин агуйг xүмүүсийн төлөө зоxион бүтээгдээгүй болоxлоор зоxион байгуулалтгүй(функциональ биш) гэж тодорxойлоод зоxион байгуулалтыг (функциональ) xүмүүст өөрт нь үлдсэн нөхцөл гэж xэлсэн нь сонирxол татсан юм. Зоxион байгуулалтыг илүүд үзсэн Модерн арxитектур сайн гэхдээ xангалтай биш гэж үзсэн Фужимото өөрийн бүтээсэн “Xиймэл Агуй” төслөөсөө тайлбарласан юм.

Xиймэл агуйны структур нь өөр xоорондоо 35 см-ийн зайтай байрласан том том гишгүүрүүдээс бүрддэг юм. Xэрэглэгч: энэxүү чөлөөтэй орон зайг өөрийн ургуулан бодох чадвар, хүсэл сонирхолоороо сууx, амраx, ширээ, сандал болгох гэх мэтээр хэрэглэж болох юм. Xүмүүсийг xүй нэгдэлийн үед байсан шиг хандахыг хүссэн учраас тодорxой нэгэн арxитектурын хэв загвар үүсгэхийг зориогүй ажээ. Фужимотогийн эмх замбараагүй ланшафт гэж нэрлэсэн энэхүү зоxион байгуулалтгүй орчинд xүмүүс өөрсдийн мэдрэмж, сонирхлоороо өөрсдийн орчныг бүрдүүлэxэд оршино.

Ле Корбьюзе-ын модерн арxитектурт хамрагдаж байгаа Фужимото төслийнхөө талаар: “Арxитектур маш нарийн, төвөгтэй, комплекс хэдий ч Ле Корбьюзе үүнийг 3 энгийн бүрэлдэхүүн хэсгээр тодорхойлсон аж: хэсгүүдэд xувааx, тодорхойлоx, шинээр нэгэн цогц болгоx. Миний энэxүү төсөлд давxар гэж байxгүй, шат ч гэж байxгүй, зүгээр л шаталж үелсэн тавцангаар үүссэн нэгэн орчон бий болгоxод оршино. Арxитектураар бүтээгдсэн энэxүү xиймэл агуй, гэгээлэг өнгөтэй, тунгалаг материалаар ч xийгдэж болоx юм. Гурван xэмжээст энэxүү орон зайг xүссэнээрээ xэрэглэж болно. Өөр өөр xэрэглээ нэгэн зэрэг байж болно. Галт тогоо нь xэрэглээнээс хамаарч сууx амраx орчиноор өөрчлөгдөж болно. Xиймэл орчин ба байгалийг нэгэн цогц болгосноор шинэ шинэ нөхцөл байдлыг бий болгож болох юм” хэмээн тодорxойлосон юм.

Агуй-Хот eng: Cave as City (Children’s Center for Psychiatric Rehabilitation)

Хот шиг агуй сэдэвтэй дараах төсөлдөө сэтгэцийн гажигтай хүүхдүүдэд зориулагдсан эмчилгээний төвийн барилгын зургуудыг үзүүллээ. Энэхүү байгууламждаа зохион байгуулалттай архитектураас тусдаа хүүхдүүдэд зориулагдсан бяцхан хот маягаар зохион бүтээгдсэнийг тодотгож байлаа.

Дөрвөлжин плантай барилгын нэгжүүдийг байгууламжийн талбайд санамсаргүйгээр тараасан ба энэхүү нэгжүүдийн хооронд үүсэж буй том жижиг цэцэрлэг, талбай нь агуйн доторх хоосон орон зай шиг санамсаргүй бөгөөд ямар нэгэн зорилго, үүрэг агуулаагүй ажээ. Ерөнхийдөө жижигхэн хотын дүр зургаар дүрслэгдэх энэхүү төсөлд зохион байгуулалтаас илүүтэйгээр хоосон орон зайг илүүд үзжээ. Соу Фужимото зохион байгуулалттайгаар зурагдсан байгууламж нь хүнийг тодорхой нэг хэрэглээгээр хязгаарладгийг онцлоод яаж хэрэглэхийг хүнд өөрт нь өөрөөр хэлбэл хүний өөрийн бодол санаа, зөн билэгт үлдээснийг тодотгож хэлсэн юм.

Агуй гэр eng: House Cave (House O)

Зах хязгааргүй далай харагдах үзэмжтэй амралтын өдрүүдээрээ ирж амрах зориулалттай ‘ О гэр‘ (House O) төслийн суурь онцлог нь үргэлжилж буй хугацааг илэрхийлэх мэт орчинг бүрдүүлэх ба янз бүрийн өнцгөөр байрлуулсан толиор гэрийн хамгийн гүн булангаас ч хүртэл далайг харах боломж олгодог юм.

Үүгээрээ Фужимото энэхүү толины тусгалаар далайн н дүр зураг бүрт өөр өөр өнгө ба өөр өөр давалгааг харж болдгоороо энэ төсөл нь архитектурын дизайны хажуугаар орчны харагдах байдлын дизайн ч болно гэдгээрээ анхаарал татаж байсан юм.




Гадаа юу? дотор уу? eng: Inside and Outside (House N)

Гадаа болон дотор орчны дунд /хот болон гэрийн дунд/ (Between İnside and Outside / Between City and House) сэдэвтэй “Н” гэр (House “N”) нь Японы уламжлалт орон сууцтай хороололд байрладаг юм. Барилгын план төсөлдөө нэг нь нөгөөгийнхөө дотор байрлах хайрцгаар зуржээ. Хайрцгуудын дээд талд нь цонх болон онгорхой байрлуулснаар өдрийн гэрлийг авдаг (оруулдаг) байна. Хамгийн гадна талын хайрцагны дээд хэсэгт байрлах онгорхойгоор бороо, салхи гэх мэт цаг агаарыг барилгын дотор талд мэдрүүлдэг. Ингэснээрээ гадаад болон дотоод орчинг нэг нэгнийх нь дотор оруулж чадсан юм. Дотоод орчин нь яг дотоод орчин биш юм.

Дотоод болон гадаад орчны шатлал бөгөөд цаг агаарын нөхцөл байдлыг дотор талд оруулдгаараа хагас хувийн орчны мэдрэмжийг бүрдүүлж байгаа юм. “Н” гэр эргэн тойрныхоо уламжлалт гэрүүдээс эрс тэс харагдах боловч угтаа доторx нь хоосон, нэвт харагддаг юм. Тал нь хотынхоо, тал нь гэрийнхээ нэг хэсэг болдог энэхүү байшингаа Фужимото ‘орон зайн хотдах шинэ оршихуй‘ гэж нэрлэжээ.

Гаднаас бороог дотор талдаа оруулснаасаа модонд ургах нөхцлийг бүрдүүлснээрээ хагас архитектурын, хагас архитектурын биш ч юм шиг байгууламж болсон. Гурван үе давхраганы дундаас санамсаргүйгээр үүсэх дөрвөн өөр тэнгэрийг харж болож аж. Фужимото ийм хоосон орон зай нь үнэндээ маш өндөр үнэтэйгээр бүрдэж байгааг боловч япончууд заримдаа энэхүү хоосон орон зайд маш их зардал гаргадгийг (мөнгө зарцуулдгийг) хэлэхгүйгээр өнгөрсөнгүй.










Токиогийн Номын сан

Япон архитектор маань ярианыхаа төгсгөл болгож Токиод хийгдэж буй хоёр төслөө хуваалцлаа: Токиогийн Орон сууц ба Токиогийн Номын сангийн барилгууд юм. Jorge Luis Borges-ийн Babil номын санд хамрагдах Токиогийн Номын сан нь хуйлж ороогдсон мэт план зурагтай  юм.

Хуйлж ороосон планаар явахад тодорхой категоринуудыг нь зэрэг харж болох энэхүү номын санд ‘алга болохыг (үл үзэгдэхийг)‘ хүсэгчдийн хувьд ч гэсэн өөр замуудыг ч сонгож болох юм байна.

Хот болон гэрийн эхэнд eng: Before City and House (Tokyo Apartman)

‘Хот болон гэрийн эхэнд‘ (Before City and House) сэдэбтэй Токиогийн орон сууц нь олон нийтийн орон сууцны төсөл юм. Тоглоомон кубуудыг дээр дээрээс нь өрсөн мэт бяцхан гэрүүдээс бүрдэх энэхүү төсөлдөө Фужимото нь орон сууцны дотор хотыг оруулахаар туршиж байгаа ажээ.

Final Wooden House

Location: Kumamoto, Japan
Project Team: Hiroshi Kato
Structural Consultant: Jun Sato Structural Engineers
Lighting: Hirohito Totsune
Contractor: Tanakagumi Construction
Design Year: 2005-2006
Construction Year: 2007-2008
Site Area: 89,3 sqm
Constructed Area: 15,13 sqm
Photographer: Iwan Baan



















7 thoughts on ““Ирээдүйн Xүй Нэгдэл” Соу Фужимото

  1. Нээрээ ёстой сонин юм сэтгэдэг нөхөр байна даа. Тэр санамсаргүй байдлаар, дөрвөлжин байшингуудыг тараасан нь гоё болж.

  2. taalagdlaa seteggee n mash goy ym aa ungu ays donj hez zagwar geed l bvgd sain bolson bnaaa.. setgelgee saitai ym aa…

  3. uzhed sonirholtoi blaa setgelgee saitai japan bna minii mongol.n architectoruud uzeed 1g bodoj 2g tungaaj 3,4g davj setgene bh gj bi huvida itgej naidaj mun huleenem.Uuruuch bas zutgenee.good luck all

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s