Туркийн архитектурын төслийн уралдаанд монгол залуус амжилттай оролцов

Туркийн архитекторуудын холбоо, Синан судлалын төвөөс Турк улсад суралцагч оюутан залуусын дунд зохион байгуулсан “Синан судлалын төв болон турк архитектурын түүхийн музей” сэдэвт архитектурын төслийн уралдаанд манай улсаас Мимар Синан их сургуулльд суралцаж буй оюутан Б.Батзориг, Г.Туяа, Б.Бадрах нарын бүтээл дэд байрт шалгарчээ. Уралдаанд шүүгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан 26 бүтээл оролцуулснаас тэргүүн байрыг Елдиз техникийн их сургуулийн оюутан Айчегул Аркуден авчээ. Шалгаруулалт Мимар Синаны гайхамшигт бүтээлийн нэг болох Сулемание цогцолборт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн бөгөөд уралдааны болзол нэн хатуу, тэгээд ч эртний уран барилгын дурсгалыг орчин үеийн барилгатай хослуулан зохицуулах нь тун амаргүй ажил гэдгийг шүүгчид онцлон тэмдэглэсэн байна. Төгсгөлийн ёслолд Станбул хотын даргын туслах биечлэн ирж шагналыг гардуулахдаа нийт оролцогсдын ур чадвар өндөр төвшинд байгааг, тэр дотроо Монголын залуусын бүтээлч чадварыг онцлон тэмдэглэжээ.
Эxийг: mongolnews.mn + barilga.mn

5 thoughts on “Туркийн архитектурын төслийн уралдаанд монгол залуус амжилттай оролцов

  1. манайхан ч нутагтаа мундаг барилгагүй ч гэсэн барихаа тулбал юу байгуулахаа мэддэг шүү

  2. Энэ ялсан барилгынх нь зураг мөн үү? Өөрийнхөө хийсэн бүтээл бас түрүүлсэн зэрэг бусад бүтээлүүдээс нь нийтлээч…

  3. Залуус аа, interior design-ы зураг гаргачихаар мэргэжлийн хүн яаралтай хайж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s