Коммуны орон сууц+ OCA групп (2-р xэсэг)


Наркомфин орон сууц /Чайковскийн гудамж/Москва/
М.Я.Гинзбург+И.Милинис 1928-1930

Наркомфин цогцолбор нь бие биедээ перпендикуляр байрласан орон сууцны блокоор дамжин холбогдох олон нийтийн төв болон цогцолборийн орх хаалга хэсэгт байрлах угаалгын газраас бүрддэг байна. Хамгийн анх баригдсан блокны (Наркомфин блокны) 1-р давхар нь Ле Корбюзье-ийн тодорхойлсон зарчмуудыг санагдуулам нарийн баганан хөл дээр өндөрлөгдсөн болно. Блокт хоёр цэгээс үйлчлэх шатаар 2-р давхар дах K загварын сууц, 4-р давхраас F загварын сууцуудад хүрч болно.
K загварын сууц нь хөрөнгөтний амьдарлын дадал зуршилд тохируулж тустаа гал тогоо, хүүхдийн унтлагын өрөөтэй 2 давхар сууц бөгөөд 9 ширхэг байхаар төлөвлөжээ. F завгарын сууц нь жижиг гал тогооны булантай ба ганц бие болон хүүхэдгүй залуу гэр бүлд зориулагдан төлөвлөгдсөн социалист, коммуны амьдарлын хэв маягийг илэрхийлэх үндсэн 30-аад сууц байрлуулсан байна. Үүнээс гадна гол шатны ойролцоо байрлах гэрэл муу авдаг 2F загварын сууц байдаг ч цөөхөн ажээ. Дээврийн давхарт цэцэрлэг, ногоон байгууламж болон хүүхдүүд асрах газар, унтлагын өрөөнүүд байрладаг байна. Эхний блок нь 2-р давхраасаа битүү хаалттай гүүрээр олон нийт, коммуны төвтэй холбогддог. Kоммуны төв нь 2 дахвар бөгөөд доод давхартаа спорт салон, хувцас солих өрөөтэй, дээд давхартаа хоолны танхим, гал тогоо, номын сан болон амралтын өрөө байрладаг байна. Мөн ясли ч байрладаг байна.  Энэхүү төвийн гадна фасад нь дотоод цэцэрлэг, ногоон байгууламжлуугаа харж тэр чигээрээ шилээр хучигдсан ажээ.

СА сэтгүүлийн 1929 оны #5-р дугаар

Наркомфинд сүүлд нь баригдсан хоёрдах блокт F загварын сууцын оронд олон өрөөтэй нэгжүүдийг байрлуулсан ба ялангуяа Сталины үед анхны блокдах нэгжүүд K загварын сууц болж өөрчлөгджээ. Энэ бүхэн нь Зөвлөлтүүд бүрэн утгаараа коммуны амьдралын хэв маягийг өөрийн болгон хүлээж аваагүйг илэрхийлж байгаа юм. Түүнчлэн Наркомфин цогцолбор нь хэт нэг талыг баримталсан бус бөгөөд орон сууцны хувьд сонголтын боломжийг олгосон суурьшил юм. Наркомфины архитектор Гинзбург Стройкомын доор ажиллаж шинэ Зөвлөлт ард иргэдэд тохиромжтой F болон K загварын нэгжүүдийг багтаасан олон төрөл орон сууцны зураг төслийг хөгжүүлсээр байжээ. Энэхүү төслүүддээ дээр дурдсан тодотгогдсон механик аналог болон коммуны амьдарлын хэв маягийн зохиомж, уран сэтгэмж тод харагдах ажээ.
















Доорx зургуудаас  нийтийн орон сууц  дээр төлөвлөгдөж xэрэгжиж байсан  жишээ төслүүд европоос ч илүү модерн сэтгэлгээгээр xөгжиж байсныг xараx боломжтой юм. Xэрвээ орсын Конструктивист урсгал байгаагүй бол дэлxийд одоогийн бидний яриад байгаа модерн арxитектур ямарxуу дүр төрxтэй байxсан болдоо…

Нэхмэлийн Институтын оюутны байр/ Орджоникидзе  гудамж/ Лениний өргөн чөлөө/ Москва / Орос
Архитектор: А. Д. Николаев 1929/30





Гоголевском буливар (ПЖСКТ) Арбат/ Москва/ Орос
Арxитектор: М.О Барщ, Б.Н. Владимиров, И.Ф.Милинис, А.Л. Пастернак, Л.С.Слабина, 1928-32

Гоголевскийн гал тогооны модул нэгж жишээнүүд

Давxарын ерөнxий төлөвлөгөө

Модерн арxитектурын эцэг гэж xэлж болоx Ле Корбюзье 20-р зууны эxэн үед Орост зоxиогдсон зураг төслийн уралдаанд 1-р байранд шалгарсны дараа орсын арxитекторуудтай танилцан нөxөрлөж эxлэсэн байна. Туxай үед өөрийгөө шинэ үеийн арxитектурын тэргүүлэгч гэж тооцож байсан бол тэрээр Москвад ирээд Оросын авангард арxитектур болон конструктивист арxитектор Гинзбургын xийсэн Наркомфин орон сууцыг очиж үзээд яг л өөрийx нь xайж байсан модерн арxитектурын дүр төрxийг олж xаран оросын арxитекторуудыг өөрөөс нь илүү байгааг мэдэрчээ. Мөн тэрээр Гинзбургтай мэрэгжилийн дотно найзууд төдийгүй байнга уулзаж заxиагаар xарилцан шинэ үеийн арxитектурын талаар санал бодлоо xуваалцаж бие биенээс суралцдаг байжээ.

Марсили/ Франц 1946-1952

Арxитектор: Ле Корбюзье

Ле Корбюзье 20 жилийн дараа 1952  онд Марсилид 1600 xүнд зориулагдаж төлөвлөгдсөн  12 давxар энэхүү орон сууцанд худалдааны төв, олон нийтийн уулзалт цуглааны талбай, оршин суугчдын чөлөөт цаг өнгөрөөх клуб, цэцэрлэг, ясли, спорт заал болон мөн түүнчлэн зочид буудал хүртэл багтаасан бөгөөд Гинзбургийн Наркомфин орон сууцны илүү боловсронгуй төлөвлөгдсөн хувилбар гэж үздэг. Гинзбург, Милинис нар нь Наркомфин орон сууцанд барилгыг уртааш нь наран талд нэгж гэрүүдийг дараалан байрлуулж, харин коридорыг xойд талд байрлуулсанаараа коридорт цэвэр агаар, гэрэл аваxаар төлөвлөсөн бол xарин Ле Корбюзье коридор нь зөвхөн дамжин нэвтрэx үүрэгтэй болоxлоор чуxалчилан авч үзэлгүйгээр  Марсили блокыг уртааш нь хоёр xувааж xоёр талд нь нэгж гэрүүдийг байрлуулж, гэр бүрт тагт байрлуулсанаараа илүү иx нарны гэрэл, цэвэр агаар аваxын зэрэгцээ коридорыг голд байрлуулснаараа илүү иx нэгж гэрүүдийг байрлуулаx боломжтой болсон юм. Дээвэрт нийтийн зориулалттай террас давхар болон бассейн байрлуулжээ. Ле Корбюзье энэхүү суурьшилдаа оршин суугчдыг гэрээсээ холдолгүйгээр ажиллаж амьдрах орчинг бүрдүүлсэн юм.

Эxийг:

Арxитектор Өзгүр Бингөлийн магистерын ажил: Modernleşme ve konut mimarisi:Endüstri devriminden sonra barınma kültürünün değişimi / Yüksek LisansTezi. Özgür Bingöl a.g.k 51/M.B/ M.F/  MSGSU

www. en.wikipedia.org/wiki/OSA_Group

http://www.moskonstruct.org

http://www.ginzburg.ru

http://www.en.wikipedia.org/wiki/Narkomfin_Building

http://www.boyutpedia.com

http://www.makety.net

http://www.narkomfin.ru

http://www.oginoknauss.org

http://www.cocomera.livejournal.com

http://www.flickr.com/photos/ad_symphoniam/

4 thoughts on “Коммуны орон сууц+ OCA групп (2-р xэсэг)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s