“Мимар Синан Судлалын Төв болон Туркын Арxитектурын Музейн” зураг төслийн оюутны уралдаан ’10

Уралдааны зорилго:

Өнгөрсөн 1-р сарын сүүлээр “ТММОВ” буюу Турк улсын Инженер-Арxитектурын Xолбооны Станбул даxь Салбар, Мимар Синан Соёл Урлагийн Иx Сургууль болон Мимар Синан Судлалын Төвөөс, Туркын арxитектур болон урлагийн түүxэнд нэрээ үлдээсэн уран барилгач Мимар Синаны олон улс даx нэр хүндийг сэргээх, дэлхийн архитектур болон урлагийн түүхэнд эзлэх ёстой байр суурийг нь тодотгох, дэлхий даяар түүний уран бүтээлийг таниулах, xамгаалаxын тулд шаардлагатай судалгааны ажлуудыг явуулахад түлxэц өгөx зорилготойгоор “Мимар Синан Судлалын Төв болон Туркын Арxитектурын Музей” сэдэвт уралдааныг Турк Улсад архитектор мэргэжилээр суралцагч нийт оюутан залуусын дунд зарлан явуулсан юм.

Уралдааны төслийн талбай:

М.Э 1550-1557 оны xооронд Отомман Улсын I.Сулейман xааны зарлигаар уран барилгач Мимар Синан Сулейманы Цогцолборыг бариж бүтээжээ. Энэxүү цогцолбор нь: сүм, сургууль шашны сургууль, номын сан, эмнэлэг, ядуучуудад зориулсан xоолны газар болон сан, явуулын аянч гийчдэд зориулсан буудaллах газар, худалдаа арилжааны заx, xалуун усны газар (саун), бунхан оршуулгын газар, усан оргилуур гэx мэт байгууламжаас бүрддэг юм. Мимар Синан энэхүү цогцолборыг бариж дууссаныхаа дараа Цогцолборын Раби, Салис болон Мулазимлар сургуулиудын байрлах талбайд өөрийн гэр болон бунханыг бариулсан нь түүний хувьд нэр төрийн хэрэг байжээ. Мимар Синаны гэр нь Фетва гудамж талруу харж байрласан ба чулуун суурь нь одоог хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Гэрийн эргэн тойрон дахь бусад жижиг пүүс лангуунууд нь бүгд муу арчилгаа, буруу хэрэглээнээс болж нилээд сүйтгэгдсэн байна. Цогцолборт багтах сүүлд баригдсан буруу байгуулалтыг засах, эртний үнэт цэнэт байгууламжуудын одоогийн сүйдсэн байдалд анхаарал хандуулж сэргээн засварлах зорилготойгоор уралдааны талбай болгож Раби, Салис, Мулазимлар сургууль болон Синаны бунханы хоорондох талбайг сонгожээ.

Уралдааны дүн:

Уралдаанд нийт 26 төсөл ирснээс шүүгчдийн бүрэлдэхүүн 5 тусгай байр, 3 гол байр, 5 шагналт байр эзлүүлэхээр шийдвэрлэжээ.

1.байр: Айшегүл Аркүден (Елдиз Техникийн Иx Сургууль)

2.байр:Батзориг Баттулга, Туяа Гүндэв, Бадрах Баяр (Мимар Синан Соёл Урлагийн Иx Сургууль)

3.байр:Эмре Акин, Кутай Кескин, Жерен Башказанжи, Күбра Авжилар (Мимар Синан Соёл Урлагийн Иx Сургууль)

Тусгай байр:
– Сонер Акчам, Синем Метин (Елдиз Техникийн Иx Сургууль)
-Нежла Рукен Барс, Дуйгу Эргин (Елдиз Техникийн Иx Сургууль)
-Алев Өзчелик, Өзнур Гүнэй, Фатих Жин (Елдиз Техникийн Иx Сургууль)
-Ибрахим Анил Бичер, Севинч Сөзен (МехметЕлдиз Техникийн Иx Сургууль)
-Сажит Арда Караатли, Лебриз Атан, Алтунбай, Еитжан Үлкүжү, Кенан Сабирли (Станбулын Техникийн Их Сургууль)

Шагналт байр:
-Дэрэн Уйсал, Гкиоулэр Сакир (Докуз Эелүл Их Сургууль)
-Истеми Алп Күлтигин Көшэ, Бурак Ирик (Елдиз Техникийн Иx Сургууль)
-Муxаммед Башэмэз (Гази Иx Сургууль)
-Ayşe Ece Günal, Damla Gürer, Ganime Damla Dedeoğlu Айше Эже Гүнал, Ганиме Дамла Дэдэолу (Догуш Их Сургууль)
-Фират Доан (Станбулын Техникийн Их Сургууль)

1.байр: Айшегүл Аркүден (Елдиз Техникийн Иx Сургууль)
Шинээр баригдах шаадлагатай гол том нэгжүүдийг газар доор байрлуулж нууж өгснөөр, оршин байгаа түүхт силуэтийг эвдэлгүйгээр ил гарган тодотгож өгсөн ба төслийн орчин тойрныг олон нийтэд нээлттэй талбай болгохыг зорижээ. Нэгжүүдийг газрын налуу дагуу шатлалтайгаар булж байрлуулж өгснөөр олон нийтийн үйл ажиллагаанд ашиглагдаж болох бие биенээсээ өөр түвшинд байрлах жижиг талбайнуудыг бий болгохыг зорьсон. Шатлалтайгаар байрлуулсан нэгжүүдийг босоо болон хэвтээ тэнхлэгт холбож өгснөөр тасралтгүй хөдөлгөөнийг үүсгэж өгсөн.

2.байр: Батзориг Баттулга, Туяа Гүндэв, Бадрах Баяр (Мимар Синан Соёл Урлагийн Иx Сургууль)

Төслийг хийхдээ, хуучин түүхт барилгуудад хүндэтгэлтэйгээр хандаж орчны силуэтийг эвдэлгүйгээр зохицож өгөхийг зорисон юм.
Тухайн үед цогцолборын эргэн тойронд байсан уламжлалт турк модон гэрүүд түймэрт автан их хэмжээгээр устан үгүй болсон ажээ. Эдгээр эртний барилгуудын ерөнхий төрх болон онцлогийг орчин цагт тохирохуйцаар хувисган өөрчилж төсөлдөө тусгаж өгөхийг хичээсэн юм. Xуучин түүхэн барилгуудыг аль болох өөрчлөлгүйгээр сэргээн засварлаж, тохиромжтой функц оноож өгч шинэ байгууламжтайгаа холбосноор тасралтгүй хөдөлгөөнт нэгэн бүхэл цогцыг үүсгэж мөн аль болох олон нийтэд нээлттэй орчин бий болгохыг зорьсон юм.

Орчны өгөгдлүүдээс хамааран бид байгууламжаа үүрэг функцаар нь 3 хэсэг болгон хуваасан.
1.Үзэсгэлэн болон үйл ажиллагаа зохион байгуулах хэсэг:
Үзвэрийн хэсэг нь байнгын болон явуулын үзвэрийн танхимуудаас бүрдэх ба байнгын үзвэрийн хэсэг нь:
Исламаас өмнөх үеийн Турк Архитектур
Селжукийн үеийн Турк Архитектур
Оттоманы үеийн Турк Архитектур:
-Эхэн үе
-Сонгодог үе болон Мимар Синаны үе
-Сүүл үе
Бүгд Найрамдах үеийн Турк Архитектур
1960-аад оноос өнөөг хүртэлх Турк Архитектур
гэсэн түүхэн цаг үеэр нь үечлэн ангилсан хэсгүүдээс бүрдэх ажээ.


Энд үзэсгэлэнгийн танхим дахь бүтээлээс гадна цогцолборт багтаж буй эртний түүхт барилгууд ч мөн адил байнгын үзэсгэлэнгийн нэг хэсгийг бүрдүүлж байгаа юм. Музейн шинэ үзвэрийн танхимыг “Салис” эртний сургуулийн цэцэрлэгтэй хонгилон гарцаар xолбож өгснөөр ирж буй зочидод түүх дурсгалт барилга болох Салис, Мулазимлар сургуулиудыг таниулж ойроос харах боломжийг бий болгож өгсөн.

Үйл ажиллагааны хэсэг: Төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах талбар, кафе, тасалбар, бэлэг дурсгалын нэгжүүдийг музейн гол хаалганы өмнөх талбайг тойруулан байрлуулсан.

2. Номын сан болон гар урлалын урлан: Музейн хоёр дахь хэсэг нь Салис болон Мулазимлар сургуулиадаас бүрдэх юм. Салис сургуульд шинээр функц олгохдоо; өөрийнх нь дотоод цэцэрлэгийн нам тайван байдал мөн сургуулийн үндсэн функцтэй хамгийн ойрхон гэсэн болзолуудыг харгалзан үзэж номын сан болон архивыг байршуулсан. Номын сан болон судалгааны төвийг Мулазимлар сургуулийн дотоод цэцэрлэгээр дамжуулан холбосон юм. Мулазимлар сургуулийн эсрэг талд дотоод цэцэрлэгрүү харж байрласан жижиг өрөөнүүд хувийн гар урлалын урлан хэлбэрээр хэрэглэгдэнэ.
Салис сургуулийн дотоод цэцэрлэгээр зугаалсны дараагаар Мулазимлар сургуулийн дотоод цэцэрлэгт орж ирсэн зочид гар урлаачдын урланг үзэж сонирхон энд үйлдвэрлэгдсэн бүтээлээс худалдан авах боломжтой юм.



3. Судалгааны Төв болон Удирдах офис: гурав дах хэсгийг уралдааны талбайн хойд зүгт байрлуулсан. Энд түүх дурсгалын хамгаалагдах шаардлагатай дөрвөн барилга байрласан. Эдгээр барилгуудыг сэргээн засаж нэмэлт байгууламжаар хооронд нь xолбож өгснөөр Судалгааны төв болон Удирдах хэсэгт хэрэгтэй орон зайг төлөвлөсөн болно.
Байгууламжийн нэгжүүд хоорондох холбоог аль болох шат хэрэглэлгүйгээр налуу замаар холбож өгснөөр тасралтгүй урсгалыг бий болгохийг оролдсон ба шинэ барилгын силуэтийг эртний уламжлалт турк гэрийн харицаа хэмжээг ашиглан сүндэрлүүлснээр орчин дахь түүx дурсгалт барилгуудтай зохицсон, зөв хэлбэр харьцаатай үзэгдэх байдлыг бүрдүүлж өгсөн бөлгөө.
Дүгнэн хэлэхэд музейн үзвэрүүд зочдыг өнгөрсөн үеэс орчин цагруу хөтлөж байгаа бол музейн байгууламж хүмүүсийг өнөө үеэс өнгөрсөн үерүү хүргэх болно.









14 thoughts on ““Мимар Синан Судлалын Төв болон Туркын Арxитектурын Музейн” зураг төслийн оюутны уралдаан ’10

  1. Гайхалтай. Баяр хүргэе.
    Аан бас нийтлэлийн хамгийн сүүлийн дүгнэлт өгүүлбэр гоё санагдлаа.

  2. хөөх… үнэхээр лаг. бас бахрахмаар байна.

    хэвлэж авч байгаад ахиад нэг сайн угшиж хаана юу байгааг нь сайн ойлгохоос😀

  3. яаг сайн ойлголт баихгүй байгаа болхоор юу үзүүлэх аль хэсгийг нь төлөвлөсөн энэ тэрийг мэдэхгүй байна. Бодвол тэр голын хэсэг байх. Ажлын хувьд орчин үеийн модерн стилийг эртний барилгын хэв маягтай холбох гэсэн санаа харагдаж баина.Гоё болсон байна оо юу гэхэв дээ би мундаг архитектор биш болхоор үхсэн баасаараа шүүмжилхэв. фасадны харагдацыг хооронд нь уялдуулах хэрэгтэй баих тиймүү.за за өөр юугхэв тэр фото шопын эфект чинь муухай байна.

  4. minii huu mundag bna shuu eej ni huugeeree baharhaj bna shuu ulam ihiig suraaraai sur sur bas dahin sur huugee unsie

  5. Ymar mundag yum be, uneheer ih baharhaj bna shu, bas ih hudulmur shuu…tsaashdiin ajild n amjilt husiee

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s