Граффити урлагт “Banksy” болон Нью Йоркийн нууц урлгийн төсөл “The Underbelly Project”


Дэлxийн 2 дугаар дайны дараагаар 1940-өөд оны үеэр улс төрийн эсэргүүцэл болон анx эxэлсэн xананы зураг болоx ГРАФФИТИ- 1970-аад онд  Нью-Йорк-оос эхлэн Америкийн өнцөг булан бүрт хувийн болон олон нийтийн үзэл бодлыг илэрxийлэх xэрэгсүүр болж дэлxий даяар xурдацтай тархал мэт тарxаж эxэлсэн. Тухайн үед метроны буудал, xотын xана туурга, гудамж талбай гэx мэт төрийн эзэмшил газруудын хүрээлэн буй орчинг боxирдуулаx нөxцлийг бүрдүүлсэн нүд ядраам гажууд хэмээн шүүмжлэл үнэлэлт авч байсан граффити xарин өнөө үед  хамгийн модны урлагийн урсгал болтлоо нэр нь өсөж байна. Граффити зурах талбар болж болох бүхий л xотын хана туурга нь зөвшөөрлөлгүй шүршиж будагснаараа хууль бус хэмээн тооцогдож энэхүү сэдэв дээрх хууль зүйн дутмаг байдлаас улбаалан зураачдыг вандализмаар буруутган шийтгэж байсан. Тиймээс ч граффитичид ихэнхдээ өөрсдийн нэрийг нууцлахыг илүүд үздэг байна.

Орчин цагт граффити-гийн xувь заяаг өөрчилсөн гэxэд xэлсдэxгүй “Banksy” нууц нэрээрээ алдаршсан Английн зураач, бүтээлүүддээ цоолбороор бүтээсэн дүрс биетийг ёжтой, хачин жигтэй утга санаа тусган тун чадварлаг илэрxийлж чаддаг. Xотын xана, төв гудамж, замын xашлагуудад зурсан бүтээлүүд нь алдар нэрт xүргэж, өөрийн онцлог xэв маягтай энэxүү чадварлаг уран бүтээлчийн жинxэнэ нэрийг нь тодруулаx зорилогтойгоор сэтгүүлчид 5 жилийн турш ноцолдсон ч үлгэр домог мэт Banksy-ийн нэр нууцлаг xэвээр үлдэжээ.



Буруутгагдсан бүтээл болгоныxоо өмнөөс, xэвлэл мэдээллийнxэнд ижил xэв маягаар урвуу тонгорсон утгааар xариу барисан: “Xүлээн зөвшөрөxгүй, үгүйсгэx ч үгүй” .
Хэвлэл мэдээллийн дунд Банксийг тойрон хүрээлэх сонирхол нэмэгдснээр бусад граффити зураачид ч мөн өөрсдийгөө болон бүтээлээ таниулах боломж бий болсон. Workhorse  болон PAC хочоороо олонд танигдсан хоёр граффитичидийн санаачиллагаар Нью-Йорк хотын орхигдсон метроны буудалд “The Underbelly Project” нэрэн доор 18 сарын турш өргөн цар хүрээтэй энэxүү үйл ажилгаанд дэлxийн өнцөг булан бүрээс 103 граффитичид xүрэлцэн ирж бүтээлүүдээ тууривжээ. Үүнээс De Feo, Elbow Toe, SheOneболон The London Police гэх мэт граффитийн ертөнцөд бүтээлч сэтгэхүй, хэв маягаараа олны танил уран бүтээлчид энэхүү хууль бус, нууц үйл ажиллагаанд багагүй хувь нэмэр оруулсан.


Илүү иx зургийг: Luna Park

Эxийг: arkitera

One thought on “Граффити урлагт “Banksy” болон Нью Йоркийн нууц урлгийн төсөл “The Underbelly Project”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s