“Монгол хүн сансарт ниссэний дурсгалын цогцолбор байгуулах” зураг төслийн уралдаан ’12


Арxитектор: Т.Одмөнx, Б.Батзориг, Л. Давxарбаяр
Заxиалагч: Монголын Архитекторуудын Эвлэл+ Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи
Байршил: Баянзүрx дүүрэг, 14 xороо, Үндэсний Цэцэрлэгт Xүрээлэн, УБ, Монгол
Агуулга
Өнөөдөр монгол хүн сансарт ниссэнээс хойш 31 жил өнгөрч  сансарт анх ниссэн Ж.Гүррагчаа баатар, монгол зөвлөлтийн найрамдалт багийн алдрыг магтах өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Монгол хүн 31 жилийн өмнө сансарт ниссэнээр сансрын статустай болж, сансарт хүнээ нисгэсэн 10 дахь орон, сансарт тоног төхөөрөмж багажаа байрлуулсан 5 дахь орон болж чадсан нь том амжилт юм. Гэхдээ энэ үеэс хойш Монголын сансар судлал бараг зогсонги байдалтай болж дэлхийн түвшнээс хол хоцорчээ.
Өнөө үед дэлхий нийтээр сансрын тоног төхөөрөмжийг өдөр тутмын хэрэглээ болгон ашиглаж, сансар судлалыг эрчимтэй хөгжүүлж эхэлж байна.
Бид төлөвлөж буй цогцолборыг зөвхөн монгол хүн сансарт бус илүү өргөн хүрээгээр ойлгон цаашдаа ирээдүйн монгол иргэдийн сансар огторгуйн ойлголт болон мэдлэг түгээх зорилтыг гол болгон авч үзлээ.




Иргэдийн чөлөөт цагийг өнгөрөөх тавтай тухтай орчинг бүрдүүлэхээс гадна сансар судлалын өнгөрсөн болон одоо, ирээдүйг харуулан таниулах цогцолбор задгай павилон байхаар төлөвлөв.
Уг цогцолбор талбай нь үндсэн 3 хэсгээс бүрдэх ба цаашдаа ч үзүүлэн танилцуулах материалыг аривжуулан баяжуулах боломжоор бүрэн хангана. Мөн сонирхолтой баримт материалтай танилцахын ялдамд чөлөөт цаг амралтаа ая тухтай өнгөрөөж алжаал тайлах, орчин цагийн ажлын их ачааллын дараа оюун санаагаа амраан бие бялдрын амралт авах нэгэн цоо шинэ талбарыг цогцлоох юм.
Цогцолбор нь нийт иргэдийн тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих амрах бүхий л боломж нөхцөлөөр хангагдах болно. Стандартын налуу зам талбайн шаардлага хангахаас гадна хараагүй иргэдийн мэдрэх тайлбар дуут тайлбар гэх мэт шинэ техник тоноглолыг бүрдүүлнэ.


Бид талбайн төлөвлөлтийн үндсэн санааг эх нутгын минь хөрсөнд буусан сансрын биет болох солирын ул мөрөөр зүйрлэн бэлгэшээж сансар огторгуй эх дэлхий 2 нь салшгүй холбоотойг харуулахыг оролдлоо.





Тайлбар
Цогцолбор талбай нь “Нарны аймаг”  “Сансар огторгуйн” “Монголын сансрын түүх буюу Монгол хүн сансарт” гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдах ба хэсэг тус бүрийн мэдээлэл ойлгмжтой сонирхол татхуйц нэмж мэдээлэл хийх боломжтой.
–      “Нарны аймаг”
Нарны аймаг сансар огторгуйн ерөнхий ойлголт болон огторгуйн болон хүн төрлөхтний мэдэгдэж буй зай хэмжээс зэрэг сонирхолтой баримт материал үзүүлэнг байрлуулна.
–      “Сансар огторгуйн”
Сансар судаллын дэлхийн өнгөрсөн болон одоог харуулсан  үзүүлэн байна.
–      “Монголын сансрын түүх буюу Монгол хүн сансарт”
Монголын сансрын түүхээс харуулахаар төлөвлөв.



Талбайн төлөвлөлт нь гол хаалгаар өргөн фронтоор зочид орж ирэхдээ хананд байршуулах үзүүлэн материалтай тааваараа танилцан явсаан гол талбайд ирж тааваараа амрах ба уг талбай нь байршлын зүг чигээр Богд Хан уулруу харж тэр тусмаа бидний нэрлэж заншсан Хийморийн овоо, зайсан толгойг бэлхнээ толдин харах өргөн гудамжаар байгалийн үзэсгэлэнг толидон суух болно. Тойрог замаар алгуур гарч өндөрлөгт зассан тавцангаас уг талбайн төлөвлөлтийг харан цааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гадаргуугаар байрлах хиймэл цөөрмийн гүүрэн гарцаар дамжин орно.
Байгууламж нь 50м х 200м харьцаа бүхий задгай талбай
Ойролцоо төсөвт өртөг 650 мянган төгрөг гэж тооцов.
Барилгад хэрэглэх гол материал:  Өнгөлгөөний боржин чулуу цемент бетон

10 thoughts on ““Монгол хүн сансарт ниссэний дурсгалын цогцолбор байгуулах” зураг төслийн уралдаан ’12

  1. Сайхан ажил болжээ… Тэхдээ энэ бичигнүүд нь арай л дэндүү урт юм шигээ… Хүн явж уншина гэдэг хэцүү харагдаах бхын…

  2. Aanhaa uurtei chin medeej sanal negdej bna. ene tusul deeree l bichigeer yzyylsen um, uur yanz byriin tanin medexyin togloom, texnik tonog toxooromj baij bolox boloxloor tsag n daa barigdaad dan bichigeer xaruulsan um.🙂 setgel gargaj setgegdel bichsen bayarlalaa Enza.🙂

  3. Unheer saihan ajil bnaa… Zadgai talbai bolhoor tsas boroonii us zailuuah suvag bas hogiin sav g.m baga saga yum nemheer haragdaj bna. Demjij bnaa

  4. ztatit bolon enkktur-d bayarlalaa. us boroo shorooni suvag medeej bna l daa mashtab 1:200 boloxoor nairiin sain oroogyi l dee idea project boloxoor neex chuxalchilan avaagyi bx.. xogiin sav ene ter xiix ynexeer zav bgaagyi um oo 2 bilyy 3 doloo xonogiin xogiin uraldaan bolj ungursun..

    1. Bygd mongol bichigeer unshaj bichdeg bolson tsagt l bval ooriin chin sanaa mash onovchtoi bx bolov uu gej xuvidaa bodoj bn. Xuvidaa bas 100% demjij bn bayarlalaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s