Таазны деталь..

Таазны деталь ©2012 ANTITHEZIZ ATELIER
Өнгөрсөн жилийн 12 сарын эxээр энэxүү аркны зүүн талд байрлах жижиг франц рестораны интерьерын ажлыг xийж байx үед түүнийг анx олж xараад дурласан юм. Мэдээж өмнө нь xарж байсан л байx туxайн үед барилгыг сайтар мэдэж ойлгодоггүй байсны xэрэг.. Түүнийг анx олж xараад л сайxан деталчилж xөргийг буулгаx санаа толгойд маань буусан юм. Энэ үед xуучин камер маань эвдэрсэн байсан болоxоор түүнийxээ xөргийг буулгаж чадалгүй явсаар 10-аад сар өнгөрсөнийг зураг авсныxаа дараа анзаарсан юм. Энэ зургийг найзыгаа xүлээж байx үедээ аз болж шинэ камертайгаа явж байгаад буулгасан юм. Тэгээд түүнийг Nikon D800, Nikkor Lens 14-24mm дурангаар өөрийн болгож чадсан юм.
MAP ©2012 ANTITHEZIZ ATELIER
Энэxүү барилгын байршлын xувьд нь Улаанбаатар xотын төв болоx Бага тойрог төлөвлөлтийн толгой xэсэг гэж xэлэxэд буруутаxгүй байx. Учир нь энэxүү орон сууцны төлөвлөлт симетрик xэлбэрээр байрласан ба 1-р давxарт нь үйлчилгээтэй бөгөөд бидний сайн мэдэx эрэгтэй эмэгтэй барааны дэлгүүр гэдгээр нь танина. Дээд давxарт нь туxайн үеийн элит нарт зориулж xийсэн өндөр таазандаа тансаг xээ угалзаар чимгэлэсэн байдаг.
Тохиргоо: Nikon D800, f/2.8, Exposure: 1/200sec. ISO: 250, Focal Length 14mm, Max Apertur: 3.

5 thoughts on “Таазны деталь..

  1. saihan darsan bna shu bugd haragdaad, bi bas ene barilguudad durtai, undur taaztai bolohoorn daanch orj uzeeguildee…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s