Иx Нум> Ийнийтэн Сант

,.. Байгаль дотор барилга оршсныг хот гэнэ. Тасалгаан дотор байгаль оршсныг нум гэнэ. ,...
,.. Байгаль дотор барилга оршсныг хот гэнэ.
Тасалгаан дотор байгаль оршсныг нум гэнэ. ,…

Оршил 2011/06/20

Дэлхийд удахгүй супер, нумын хотууд үүсэн буй болно. Нумын хотод доод тал нь 50 сая, дээд тал нь 500 сая хүн амьдарна. Энэ иргэншлийг суурин эсвэл нүүдлийн иргэншил гэж үзэхгүй соёл иргэншил ч гэж бас үзэхгүй нум, супер иргэншил гэж тодорхойлно. Дэлхийн хүн амын өсөлт, хувьсмалын даац 10 тэрбум хүрвэл соёл иргэншил задарч супер иргэншил, цаашилбал соёл хорвоошил руу шилжинэ. Хүн амыг тэжээх хүчин чадлыг даацын хувьсмал гэнэ. Даацын хувьсмалын хуулиар ямарч ертөнцийн байгууллыг гаргаж ирж болно.

Эхлэл 2011/07/09

Сэтгэгч Сантын Нумын тухай ажил бидэнд Ийнийн хуулийг ойлгох, унших сонирхол хэрэгцээг үүсгэх ба хувь хүний дотоод сонирхол мөрөөдлийг нээнэ гэдэгт итгэж байна. Сонирхол мөрөөдлөөрөө нэгдэх хэн бүхнийг манай танин мэдэхүйн клуб урьж байна. Энэ блогтоо зөвхөн нум байгууламж, тасалгаан хотын тухай ажлуудыг оруулж хэлэлцээд “mini” тасалгаан хотыг монголдоо байгуулах зорилго тавьж байна. ,..Уламжлал бол хадгалсан соёл. Шинэчлэл бол дэвшсэн соёл. Дэлхийн хөгжил уламжлалын хадгалсан соёлоос шинэчлэлийн дэвшсэн соёл руу шилжиж байна. Хүн амын өсөлт уламжлалын хадгалсан соёл руу шилждэг бол, ажил хэрэг, эрэлт хэрэгцээ эсрэгээр шинэчлэлийн дэвшсэн соёл руу шилждэг юм байна,.. Агуу нээлт агуу боломж, бүтээн байгуулалт дагуулдаг.

Хот шиг хот 2011/07/09

Барилгын материалын чанар барилгын даацыг үүсгэдэг, хүн ам, хүний хэрэглээний чанар хотын даацыг үүсгэдэг. Дэлхий дахинд хот байгуулалт нэн хурдацтай хөгжиж байна. Зуун жилийн өмнө нэг сая хүн амтай хот ховор байсан бол өдгөө ердийн хэрэг болов. Хөдөө орон нутгийн хаяа өдөр өдрөөр хумигдаж, хот байгуулалтын хаяа өдөр өдрөөр тэлж байна. Удахгүй дэлхий дахинд 50-аас 100 сая хүн амтай супер хотууд ердийн хэрэг болно. Соёл хорвоошил хөдөө орон нутагтаас эхлэхгүй, хот байгуулалт бүр тэр дундаа бидний тасалгаан дотроос эхэлнэ. Хүн хөдөөших тусам бүр угсаачлагддаг бол, хотших тусам бүр даяарчлагддаг юм байна. Хөдөөших тусам бүр шашинчлагддаг бол, хотших тусам бүр Ийнийчлэгддэг юм байна. Хөдөө шиг хотыг нийслэл, хот шиг хотыг нум гэнэ. Хот шиг хотоос даяарчлал хүссэн хүсээгүй урган гарч ирж байна. Барилгын даац дээр суурилсан хотыг хөдөө шиг хот, хүний хэрэглээний даац дээр суурилсан хотыг хот шиг хот гэнэ. Улаанбаатар хот бол барилгын даац дээр суурилсан хөдөө шиг хот мөн. Хүн амын хэт өсөлт, хэрэглээний даац хөдөө шиг хотыг халж нум шиг хотыг үүсгэхийг шаардаж байна. Дэлхийн их хотууд нумын хот руу хүссэн хүсээгүй тэмүүлж байна.

Тасалгаан хот бол нум хот 2011/07/10

Дэлхийн дулааралд монголчууд бид эх нутагтаа дасан зохицох уу, эсвэл дүрвэх үү? Гэвч ийм цаг бидэнд удахгүй ирнэ. Дэлхийн дулааралд монголын байгаль хамгийн түрүүнд нэрвэгдэнэ. Монголын агаар нь сийрэг, ус нь шингэн, хөрс нь нимгэн. Эртнээс нааш нүүдэлчдийн эх орон. Сант би дэлхийн дулаарлыг устгахын тулд тасалгаан хотыг сэтгэж байна. Хүн анх өөрийгөө халаадаг байж. Дараа нь зуухаа халаадаг болов. Одоо байшингаа халааж байна. Тасалгаан хотод барилгыг биш гудамжаа халаана. Хотын захад хүйтэн байдаг, хотын төвд дулаахан байдаг. Энэ бол аргаүй хотын төв бол барилгуудыг халаасан орчин юм. Хотын захад их барилга бүтээн байгуулалт байхгүй. Зун бүр эсрэгээр. Халуун зун Нью-Йоркийн гудамжаар хүн явахын аргагүй болдог гэнэ. Төмөр бетон амархан халж дулааныг шингээн хадгална. Гадаа хүйтэн бол гэрт хүйтэн, гадаа халуун бол гэрт халуун. Барилгыг халаана гэдэг шугам хоолойноосоо эхлээд нүсэр хүнд болхи үрэлгэн ажил. Гудамж халаана гэдэг нэг л энгийн шугмын хямд төсөр ажил. Тасалгаан хотод дотоод шаталтын хөдөлгүүрийн нэг ч машин явахгүй. Бүх тэрэг цахилгаан машин болно. Тэнд машин биш зам явна. Дулаанаа хадгалахын тулд хот байгуулалтын барилгын хана нь хэрэм цайз л гэсэн үг. Тасалгаан хотын барилгын хана нь шил. Тасалгаан хотын барилгууд гудамжнаас халаалтаа авдаг тул барилгууд хана хэрхэн хийгдэх нь ойлгомжтой. Тасалгаан хот үүсснээр тасалгаан байгаль, газар тариалан, хөдөө аж ахуй, ой шугуй, амьтан ургамал гэж буй болно. Тасалгаан хот бол хотын байгуулал биш, нумын байгуулал. Тасалгаан хотыг хот гэхгүй нум гэнэ. Хот байгуулалт бол одоо хоцрогдсон технологи. Байгалийн заналт дайсан нь хот байгуулалт мөн. Тасалгаан хот монгол шиг эрс тэрс тааламжгүй уур амьсгалтай газар зүйн бүсэд гойд зохицно. Өвөл гадаа 40 хэмийн хүйтэн, зуд болж байхад, зун гадаа 40 хэмийн халуун, ган болж байхад тасалгаан хотод тогтмол 20 хэмийн дулаантай байна. Тасалгаан хотыг үүсгэснээр хүмүүс тасалгаан улирлыг зохионо. Тасалгаан хотыг үүсгэвэл монгол улс дэлхийн нийслэл болно. Тасалгаан хотод дулаан орны ургамал, ой мод, амьтан жигүүртнийг нутагшуулна. Тасалгаан хот үүсснээр тасалгааны амьтан ургамлын аймаг гэж буй болно. Метро бол тасалгаан хотын тээврийн хэрэгсэл мөн нь мөн. Тасалгаан хот нэмэх нум, хасах нумаас бүтнэ. Газрын гадаргаас дээшхийг нэмэх нум, газрын гадаргаас доошхийг хасах нум гэнэ. Тээврийн хэрэгсэл хасах нумаар бүтээгдэнэ. Өөрөөр хэлбэл хот байгуулалт хасах нумаар, байгаль байгуулалт нэмэх нумаар бүтээгдэнэ. Техник газар дор амьдарч, Хүн тасалгаан байгаль орчинд амьдарна. Нэмэх нумын замууд нь цахилгаан зам байна. Цахилгаан шат, цанын баазын татлага тээвэр, алсыг харагч,..эл бүгд цөм цахилгаан замын хэлбэрүүд мөн. Өнөө цагийн авто тээврийн осол, замын бөглөрөл, дуу чимээ, агаарын бохирдол бүгд цөм арилна. Хүмүүс ногоон орчинд амьдарна, ажил төрөлдөө явна. Хасах нум техник технологийн гайхамшиг мөн. Тэнд метро биш гүний сүмбэн онгоц ниснэ. Гүнийн сүмбэн онгоц одоогийн мянган нисэх онгоцны тээвэрлэх ачааг нэг л тээвэрлэнэ. Дээд хурдыг дээд зэргийн зассан зам дээр л гаргадаг. Нумын байгууллын тээвэр төгс зассан зам. Сүмбэн онгоц сүмбэн зам дээр цагт таван мянган бээрийн хурдыг гаргана. Тив алгасагч пуужин л гэсэн үг. Хасах нумд доошлох тусам бүр хурд нэмэгдэнэ. Хасах нумын доод давхарга нь дээд хурдны зам мөн. Бүх тээвэр цахилгаанаар явагддаг тул агаарын орчин нэн тунгалаг байна. Хотын төв гудамж нь зам биш ой болон хувирна. Ой бол хүчил төрөгч, чийгшлийг бүтээгч. Энэ нь тасалгаан хот бол ойн хот. Хот байгуулалт ой, хөрсний дайсан бол, тасалгаан хот ой, хөрс бүтээгч. Дэлхийд одоо тасалгаан хотыг үүсгэх оюун ухаан, техник технологийн потенциал бүрэлдсэн. Тасалгаан хот бол дэлхийн авьяастныг шавхсан эрдмийн хот. Хот байгуулалтаар их л бодож 10 тэрбум хүн амьдарна. Нумын байгуулалтаар 100 тэрбум хүн өлхөн амьдарна. Тасалгаан хотод иргэд орон гэртэй болно гэдэг энгийн хялбар. Тасалгаан хотод агаарын технологи, усны технологи, байгалийн технологи гэж үүснэ. Тасалгаан хотод олон давхарын газар тариалан гэж үүсэж, газар ашиглалтын гайхамшигт үйл явц өрнөнө. Нэг га газар дээр зуун га газрын тариалан ашиглалт эрхлэнэ.Тариалангийн талбай зуун давхар өндөр байхыг үгүйсгэхгүй. Дан давхраар үүсэн бүтснийг байгаль орчин гэнэ. Байгаль хэдийгээр давхар замын бүтэцтэй ч дан давхраар үүсэн бүтсэн. Байгалийн амьтад ч үүнд нь дасан зохиоцохын тулд дан давхарын төрлийн утгыг үүсгэсэн. Үүнийг зэрлэг амьтан, ургамал гэдэг. Гаршуулсан амьтан ургамал гэж хэлж буй болохоос биш энэ нь үнэн хэрэгтээ олон давхрын амьтан ургамлын төрлийг үүсгэсэн байна шүү дээ. Гэтэл хүн амын өсөлт, хүний хэрэглээ хэрэгцээ олон давхарын амьтан ургамлыг биш, “Олон давхарын байгаль орчин”-г үүсгэхийг шаардаж байна. Өөрөөр хэлбэл зэрлэг орчлонг таримал орчлон болгохыг шаардаж байна. Дан давхарын газар тариалангаас олон давхарын газар тариаланд, дан давхарын байгаль орчингоос олон давхарын байгаль орчинд шилжих. “Олон давхарын орон сууц үүснээр хот байгуулалт үүссэн. Олон давхарын байгаль орчин үүсгэснийг нум байгуулалт гэнэ” Тасалгаан дотор байгаль оршсныг нум гэнэ. Байгаль дотор барилга оршсныг хот гэнэ. Нумын байгуулалд нэг га газрын ашиглалт дээр олон бүсийн байгаль орчинг үүсгэх боломж бий болно. Дээд давхар дээр өвөл болж байхад доод давхар дээр зун болж байна. Нэмэх нум олон давхарын ой мандлаас бүтнэ. Нумын байгууллыг үүсгэвэл хүний төрлийн утга өөрчлөгдөнө. Хүн бээр бол уг нь албан төрлийн хуулийн амьтан. Магадгүй их нумын эрин эхлэвэл Сармингийн хүн төрлийг үүсгэж болох юм. Нумын ой байгалийн ойгоос цэвэр нандин. Тасалгаан байгаль орчин тунгалаг арьстанг үүсгэнэ. Тунгалаг арьстанд үндэстэн ястан, арьстан гэж байхгүй. Өнгөтөн бол байгалийн бүтээл. Өтгөн өнгөтнийг дангаарчлал, шингэн өнгөтнийг даяарчлал гэнэ. Харин тунгалагийг Сармингийн төрлийн үндэс гэнэ дээ. Хүмүүс анх далайгаас амь насаараа дэнчин тавьж байж атгын чинээ сувд түүдэг байсан. Гэтэл хясааг тарималжуулснаар тонноор нь сувд хурааж авдаг болов. Арван давхарын далай, тавин давхарын далай,.. гэх мэт олон давхрын далайн мандал үүснэ. Далайн амьтдын дан давхрын төрлийн утгыг хувьсгах явц энд л явагдана. Зэрлэг загасыг таримал загасад хувьсгах. Олон давхрын байгаль орчинг үүсгэснээр хичнээн дэлхийг хооллох бол? Ийнхүү нумын байгууллыг үүсгэвэл дэлхий дахинд олон давхрын байгаль орчин гэсэн цоо шинэ соёл хорвоошил эхлэнэ. Нумын байгууллын газрын гүнд наран мандана, наран жаргана. Супер иргэншлийнхэн аль хэдийн газрын гүн дэх нарыг ашиглана. Супер иргэншилд нар баруунаас мандана. Агаар дээр далай давалгаална, загас шумбана, газар доор ой шуугина, шувууд жиргэнэ. Супер иргэншилд дэлхийн сүйрлийг устгахаас гадна байгалийг хуучин төрхөөс нь хэд дахин илүү сэргээнэ. Нумыг бүтээж чадснаар саран дээр ч, огторгуйн гүнд ч, далайн гүнд ч ямарч орчин төлөвт амьдралыг үүсгэх чадвар бий болсон байна. Супер иргэншил бол соёл хорвоошлын эхлэл мөн. Хүн супер иргэншлийг үүсгэснээр соёл хорвоошлын хаалгыг цохино. Ийнийн аргуурыг нээвэл хүний байтугай орчлонгийн ухаанд үл багтам Сарминг үүсгэнэ. (орчлон ба үхлээс хараат биш ертөнцийг Сармин гэнэ) Байшин барилга, машин, эд агуурс, шинэ материаллыг өөрөөр хэлбэл амьгүй, сэлбэг хийцийг бүтээх арга ухааныг техник технологи гэнэ. Хүнийг бүтээх технологи гэвэл ямар аймаар харгис сонсогдож байна вэ? Ийн тул амьтай хийцийг бүтээх арга ухааныг “Ийнийн аргуур” гэж ялган салгаж тодорхойлохгүй бол болохгүй нээ. Үлгэрлэвэл хурьцал бол технологи биш хайр, нөгөө талаар Ийнийн аргуур. Аргы нь олохыг л аргуур гэсэн.

 

Аргачлалын Хот 2012/11/14

Туйлын олон хүний хэрэглээ хэрэгцээг Тасалгаан Хотоор хангана. Тасалгаан Хот нь Аргачлалын Хот ба Аргачлалын Байгалийн хийцээр бүтээгдэнэ. Туйлын олон хүний хэрэглээ хэрэгцээ нь Аргачлалын Хот ба Аргачлалын Байгалийн хийцийг шаардаж байна. Жишээлбэл бүхэл бүтэн тэрбум хүнтэй хотыг Тасалгаан Хотоор хангана. Орчин үеийн хотууд Тасалгаан Хот руу тэмүүлж байна. Дэлхийн шилдэг технологи хийц бүхэн Тасалгаан Хотоор хэмжигдэнэ. Тасалгаан Хот бол Аргачлалын Байгалийн Бүтээл. Жишээлбэл шилэн тэнгэр бол Аргачлалын Байгалийн технологи хийц. Дэлхийн хот байгуулалт нь Жам Ёсны хот байгуулалтаас Аргачлалын Хот Байгуулалт руу хувьсан дэвшиж байна. Ирээдүйд хүний оршихуй бол Аргачлал, Аргачлал бол оршихуй болно. Хүний амьдрал нь Аргачлал руу хувьсан дэвшинэ. Жишээлбэл дулааны Аргачлал, Эрчим Хүчний Аргачлал, Хүнсний Аргачлал, Хот Байгуулалтын Аргачлал,.. гэх мэт бүх талаар хувьсан дэвшинэ. Тооллын Материалыг Нум гэнэ. Тооллын Материалыг сэтгэсэн тул Тасалгаан Хотыг сэтгэв. Тооллын Материалыг Аргачлалд хувьсгавал Тасалгаан Орчлонг гарган авна. Байгалийг Аргачлалд шилжүүлбэл Албаны буюу Аргачлалын Байгалийг бүтээнэ. Аргачлалын Байгалиар Тасалгаан Хотыг бүтээнэ. Орчлонгийн юмс үзэгдэл бүхэн Жам Ёсны ба Аргачлалын чанартай. Шинэ зуунд хог хаягдал гэж байхгүй болно. Ямар ч хогны Аргачлалыг нээвэл дээд зэргийн хүнс ба бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Хэт Ирээдүйд тахлын нянг хүртэл гол хүнсний бүтээгдэхүүн болгон хувиргана. Аргачлалыг нээвэл хэрэггүй юмс үзэгдэл гэж үгүй болно. Аргачлалын Эрчим Хүч, Аргачлалын Зам Тээвэр, Аргачлалын Хот Байгуулалтыг Тасалгаан Хотын Дэд Бүтэц гэнэ. Хүний бүхий л салбарыг Аргачлалаар шийдвэрлэснийг Тасалгаан Хотын Дэд Бүтэц гэнэ. Хүний дэвшил нь Нийгмийн Өмчийн Төрлийн Бүтээн Байгуулалаар хэмжигдэж байна. Нийгмийн Өмчийн Төрлийн Бүтээн Байгуулалын туйлшралаар хүний битгий хэл байгалийн гени гэмтэнэ. Хүний ирээдүй Аргачлалд дэвшихгүй бол хүний ба байгалийн гени гэмтэнэ. Сүүлийн үед үхэхгүй сэхэхгүй генийн гэмтэл согогтой хүүхдүүд маш ихээр төрж байна. Аргачлалын Хийцээр Орчлонгийн Үндсэн Хуулийн Өмчийн Төрөлд дэвшинэ. Дэлхийн хүн ам, хүний хэрэгцээ өдөр өдрөөс өсөн нэмэгдэж байна. Жам Ёсны Хэрэглээгээр нэг тэрбум хүнийг тэжээх хүчин чадал хомс. Загас, ан агнуур, цахилгаан эрчим хүч, барилга орон сууц, уул уурхай, авто тээвэр,.. бүгд цөм Жам Ёсны Хот Байгуулалтын ухаанаар явагдаад байна. Жам Ёсны хот байгуулалтыг хөдөө шиг хот, Аргачлалын Хот Байгуулалтыг хот шиг хот гэнэ. Дэлхий дээр 100 сая хүн хөдөө шиг хотоор амьдарч болно, харин 100 тэрбум хүн хот шиг хотоор амьдрах нь зайлшгүй. Дэлхийн хүн ам цөөхөн бол Жам Ёсны хөгжлийг, дэлхийн хүн ам олон бол Аргачлалын Хөгжлийг шаардана. Бүх хүн Жам Ёсны амьдралаар амьдрана гэвэл дэлхийн даац хүрэлцэхгүй. Уул уурхай, ой мод унагах, загас, ан агнуур бол Жам Ёсны амьдрал. Цаашилбал хүн төрөлхтөнд нэгэн насны оршихуй ба түмэн насны оршихуйн асуудал хурц тавигдана. Жам Ёсны амьдралыг нэгэн насны оршихуйн амьдрал гэнэ. Аргачлалын Амьдралыг түмэн насны оршихуйн амьдрал гэнэ. Байгалийг Аргачлалд хувьсгавал Их Нум бүтээгдэнэ. Аргачлалын Хот ба Аргачлалын Байгалийг Их Нум гэнэ. Байгалийг Аргачлалд хувьсгавал ямар гайхамшигтай технологи хийцүүд бүтээгдэх бол. Агаар мандал бол Жам Ёсны ба Аргачлалын Чанартай. Агаар мандлыг Аргачлалд хувьсгавал Аргачлалын Тэнгэр хувьсан бүтээгдэнэ. Аргачлалын Тэнгэрээр Тасалгаан Хотын тэнгэрийг урлана. Хорин сая хүнтэй хотын Хувьсмалын Даац нь нэг янз. 200 сая хүнтэй хотын Хувьсмалын Даац нь өөр янз. Хоёр тэрбум хүнтэй хотын Хувьсмалын Даац нь тэс өөр янз. Мэдээж энэ бол яалт ч үгүй Жам Ёсны Соёлоос Аргачлалын Соёл руу дэвшиж байна. Хот 200 сая хүн амтай болбол Тасалгаан Хотууд бүтээгдэнэ. Хот хоёр тэрбум хүнтэй болбол Их Нумын Хотууд бүтээгдэнэ. Байгалийн ба хүний генийн гэмтэл нь Аргачлалын Соёлыг бүтээхийг шаардаж байна. Аргачлалын Байгалийг бүтээвэл хүний оршихуй нь тэнгэрийн ба газрын гүн рүү хувьсан дэвшинэ. Хүн бол Цэвэр Аргачлалын Амьтан. Цэвэр Аргачлалын Амьтан тул орчлонгийн босоо тэнхлэгийг хүн эзэмшинэ. Амьтан бол Цэвэр Жам Ёсны Амьтан тул орчлонгийн хөндлөн тэнхлэгийг эзэмшинэ. Жам Ёсны Орчлонгоор хөндлөн тэнхлэгийн орчлон нь, Аргачлалын Орчлонгоор босоо тэнхлэгийн орчлон нь хувьсан бүтээгдэж байна. Аргачлалыг нээх тусам бүр босоо тэнхлэгийн орчлонг хүн эзэмшинэ. Аргачлалын Тоололоор Хангал Орчлонг бүтээнэ. Тоололыг Аргачлалд хувьсгавал Хангал ба Дээд Орчлон бүтээгдэнэ. Огт хүнгүй орчлонг Хангал Орчлон, огт амьтангүй орчлонг Дээд Орчлон гэнэ. Аргачлалын Тоололоор орчлон цэвэршигдэнэ. Ийнийтэн Сантын одоогийн бичиж буй номоос “ДЭЭД САН БА АРГАЧЛАЛЫН ОРЧЛОН /ХӨДӨЛГӨӨНТ НЭГДЭЛИЙН ХУУЛЬ/”

Source: Иx Нум

2 thoughts on “Иx Нум> Ийнийтэн Сант

  1. sin bnu, ene niitlel uneheer taalagdlaa. eh survaljiig n haanaas avsiin bol? angli hel dr yaj oloh bolomjtoi ve

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s