“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖИЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН

AA

УДИРДАМЖ

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Архитекторуудын Эвлэл

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
Улаанбаатар хотын 375 жилийн ой, Зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд МАЭ-ээс “Улаанбаатар хотын хөгжил, Бүтээн байгуулалт” гэрэл зургийн уралдааныг зохиож байна. Тус гэрэл зургийн уралдаан нь 3 жил тутамд уламжлал болгон шалгаруулж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО

Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг гэрэл зурагт мөнхлөн үлдээх, фонд болгон хадгалах, Архитекторууд, Мэргэжлийн гэрэл зурагчид ба сонирхогчдыг тус салбарын бүтээн байгуулалтад өөрсдийн уран бүтээлээр хувь нэмэр оруулах, архитектурын гэрэл зургийн чиглэлийг хөгжүүлэхэд оршино. Энэхүү гэрэл зургийн фондод орсон бүтээлүүд нь Монголын архитектур сэтгүүлийн ажлын материал болохын сацуу олон улсын үзэсгэлэнгүүдэд МАЭ-ийн өмнөөс оролцож байна.

ХУГАЦАА

Тэмцээнд оролцогч бүтээлээ өгөхөөс өмнө тэмцээний дүрмийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх ба тавьсан шаардлагыг хангасан бүтээл илгээнэ. Энэхүү тэмцээн нь ур чадвар дээр суурилсан бөгөөд ялагчийг санамсаргүй байдлаар тодруулахгүй болно.

“Улаанбаатарын хөгжил, Бүтээн байгуулалт” уралдаан нь Улаанбаатар хотын цагаар

2014 оны 10-р сарын 04-ны өглөөний 9:00:00 цагт эхлэж

2014 оны 10-р сарын 25-ны өдөр, шөнийн 23:00:00 цагт дуусна.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?
Архитекторууд, Мэргэжлийн гэрэл зурагчид ба Сонирхогч хэн бүхэн

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Тэмцээнд орохын тулд оролцогч нь www.uma.org.mn  хаягаар орж, уралдаан хэсгээс анкет татан авч, мэдүүлэгт байх овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар, мэйл хаяг, зургийн нэр, тайлбар гэх мэт шаардлагатай мэдээллүүдийг бөглөөд өөрийн гэрэл зургаа хавсарган uma.competition@gmail.comхаяг руу явуулна.

Анкет татах https://mega.co.nz/#!NE0RgDBb!Onv9HcW07qjaX2vp-LtaIApgMvNv49RoKVkohQB8KGM

Нэг хүн хэдэн ч бүтээл илгээж болох бөгөөд гэрэл зураг нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.

  • Үүнд:
    Гэрэл зураг нь дижитал хэлбэрт байна. Гэхдээ заавал дижитал аппаратаар авсан байх албагүй бөгөөд хальс болон хэвлэсэн зураг сканнердсан байхыг зөвшөөрнө. Дижитал зураг нь 20 MB-аас ихгүй, JPEG юм уу JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багдаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аас их байна.
  • Бүтээл нь тэмцээн эхлэх өдрөөс өмнө хэдийд ч авсан байж болох бөгөөд өмнө ямар нэг тэмцээн уралдаанд ашиглагдсан байж болох боловч сурталчилгааны чиглэлээр ашиглагдаж байгаагүй байна.
  • Гэрэл зурагт аль ч төрлийн програм ашиглан засвар хийхийг зөвшөөрнө.
  • Оролцогч бүр бүтээлдээ Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг толилуулсан байна.
  • Архитектурын гэрэл зургийн чиглэл түүний онцлог, зохиомжыг голчлон анхаарна.
  • Гэрэл зургийн бүтээл нь тухайлсан обьектын зохиомжтой байж болох бөгөөд  детальчилсан зохиомжтой зураг нь дангаар оролцож боломжгүй.
  • Хэрвээ гэрэл зурагт хөшөө, баримал, уран зураг болон бусад төрлийн урлагийн бүтээлүүд орж байвал тухайн бүтээлийн зохиогчийн эрхийг зөрчөөгүй байна. Хэрвээ өөр урлагийн бүтээл орсон бол тайлбар хэсэгт тухайн зохиогчийн зөвшөөрлийг хавсаргасан байна.
  • Жил, улиралаар харьцуулсан байж болно.
  • Бүтээл нь тухайлсан обьектийг үзүүлсэн цомог (photoset) хэлбэртэй байж болох бөгөөд цомог зурагт интерьерийн, детальчилсан зургууд орж болно.
  • Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд зохиогчийн эрх болон өөр ямар нэг иргэний болон байгууллагын эрхийг зөрчөөгүй, тэдгээрийн эзэмшлийнх биш байна.
  • Гэрэл зураг нь хэн нэгэн хүн, байгууллагын нэр хүндэд халдаагүй, хүчирхийлэл, садар самуун, өдөөн хатгалаг агуулаагүй байна.
  • Гэрэл зургийн нэр, тайлбар бүрэн гүйцэд байх хэрэгтэй.
  • Гэрэл зураг дээр өөрийн нэр болон бүх төрлийн тамга тавихыг хориглоно.

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа Улаанбаатар хотын цагаар 2014 оны 10-р сарын 25-ны 23:00:00-д дуусах бөгөөд оролцогчийн өөрийн бүтээлийг цагтаа амжиж явуулсныг илэрхийлэх баталгаа нь бүтээл хугацаандаа явуулсаны баталгаа болж чадахгүй.

Уралдаанд шалгарсан бүтээлээр Нийслэл хотын үүсэл хөгжийн ойн баярын өдөрт зориулан 2014 оны 10-р сарын 29-ны өдөр Монголын Архитекторуудын эвлэлийн ордонд олон нийтэд үзэсгэлэн танилцуулга хийгдэнэ.

Оролцсон бүх бүтээл нь МАЭ-ийн Гэрэл зургийн фондод хадгалагдаж, ашиглагдаж байх эрхтэй болно.

ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ

1-р байр: Өргөмжлөл, Цом, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсад зохиогдох Монголын архитектурыг сурталчилах үзэсгэлэнд МАЭ-ийн зардлаар оролцох эрх.
2-р байр: 500,000 төгрөг
3-р байр: 300,000 төгрөг
Тусгай байр: 5 гэрэл зураг 100,000 төгрөг

ШҮҮЛТ

Тэмцээний шүүлт хоёр шатнаас бүрдэнэ.
Эхний шатанд шүүгчдийн бүрэлдэхүүн 20 бүтээлийг (1) Бүтээлийн агуулга, (2) Гэрэл зургийн чанарыг харгалзан шалгаруулна.

Хоёр дугаар шатанд шүүгчид тус бүртээ 20 бүтээлийг 1-ээс 10 хүртэл оноо өгөн байр эзлүүлэх ба нийлбэр оноогоор ялагч тодорно. Хэрвээ бүтээлүүд оноо тэнцэх юм бол шүүгчид зөвхөн оноо тэнцсэн бүтээлүүдийг дахин үнэлж шалгаруулна. Мөн энэ удаад дахин оноо тэнцэх юм бол (1) Бүтээлийн агуулга, зохиомжийг харгалзан илүү үнэлгээ авсан нь ялагч болно. Ялагчид 2014 оны 10-р сарын 27-ны өдөр тодорч, оролцогч бүрт мэйлээр мэдээлэл очих болно. Шүүгчдийн шийдвэр эцсийн бөгөөд хөдлөшгүй байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд мэргэшсэн архитектор, мэргэжлийн гэрэл зурагчдаас бүрдсэн коммисс байна.

Олны таашаалд нийцсэн гэрэл зургийг https://www.facebook.com/uma.photo.competition хуудаснаа хамгийн олон like, share авсан тоон үзүүлэлтээр шалгаруулах болно

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s