ДИЗАЙН ФИЛОСОФИ

“ -Бүх юмс үзэгдэл (тезиз) нь өөртөө дотоод зөрчлийг (антитезиз-ийг) агуулж байдаг ба энэ нь шинэ үзэл санаа төлөв байдалд (синтез-эд) хүргэх хүчин зүйл болдог, энэхүү өөрчлөлт тасралтгүй үргэлжлэх ба уг үйл явцыг диалектик хэмээнэ. Диалектик үйл явц нь оюун санаа өөрийгөө илүү нямбай ойлгох зам бөгөөд энэ замын оргил цэг нь төгс байдал юм.”

Антитезиз нь аливааг төгс байдалруу хөтлөх хүчин зүйл бөгөөд бид “Антитезиз Ателье”-д орон зайн төгс шийдлийг эрэлхийлдэг болно.

Аливаа барилга байгууламж түүний үүсгэж буй орон зай нь зөвхөн нүдээр бус сонсох, үнэрлэх, хүртэх зэрэг бүх мэдрэхүйгээр мэдрэгдэх бөгөөд эдгээрээс үүдэлтэй баяр баясал, тааламж, тав тух, аюулгүй байдал эсвэл айдас жихүүцэл, тавгүйдэл зэргээр хэмжигдэнэ. Тийм учраас тухайн орон зайг бүтээхдээ тэнд байх ёстой мэдрэмжүүдийг дээд цэгт нь мэдэрүүлж чадахуйц шийдлийг гаргаж тавихыг зорьдог болно.

©2009-16 АНТИТЕЗИЗ АТЕЛЬЕ