“Метро, Метрополис, Метросексуал” баримтад гэрэл зургийн үзэсгэлэн

16112928_1361230313951592_6172321814121367975_o
Энэхүү баримтат гэрэл зургийн төслийг 2012-2014оны хооронд дэлхийн “Metropolis” хотуудын нэг болох Москва хот болон XIII зууны үед Монголчууд бид нарын Дэлхийн нийслэл байсан “Хар Хорум” хотоос эхлэлтэй одооны улсын нийслэл Улаанбаатар хотууд орсон болно. “Metro Metropolis Metrosexual” хэмээх нэртэй баримтат гэрэл зургийн төсөл дэлхийд тооцогдож буй хэдхэн байгаа Метрополис хотуудыг сурвалжилж баримтжуулж үлдээж хойч үедээ гэрэл зургийн архив үүсгэх зорилготой билээ. “Мetro Metrosexual” гэх нэрийг хүмүүсийн өдөр дутамын амьдрал, ахуйн соёл уламжлал, тэр дундаа тухайн улсын үндэстэний онцлог хийгээд орчин үед хурдацтай хөгжиж буй техник технологи болон хүмүүсийн оюун санааны эрх чөлөөг харуулахыг зорьсон төсөл юм.

 

Гэрэл зурагчин Б.Бат-Оргилын бие даасан үзэсгэлэн  “Хүннү молл”-ийн “Гамма” галерейд “Метро, Метрополис, Метросексуал” сэдэвтэйгээ 2017/01/22 – 2017/02/05-ны хооронд гарна. Та бүгдийг xүрэлцэн ирэxийг xүсье!