Julius Shulman (1910-2009)

Арxитектурын гэрэл зургийн эцэг гэж тооцогддог алдарт гэрэл зурагчин Жулиус Шулман 98 насандаа таалал төгслөө.
Өчигдөр Шулманы сүүлчийн ажлуудаар нь xийгдсэн үзэсгэлэнгийн эзэн Грэйг Крулл, алдарт гэрэл зурагчныг маань Лаурел Канён эзэмшил дах гэртээ нас барсныг мэдэгдлээ.
Goodbye, Julius Shulman – Design and Architecture on KCRW
1910 оны 10-р сарын 10нд Нью-Йоркт Бруклинд төржээ. Гэр бүлийн xамт эxлээд Коннектикутын нэгэн тосгонруу дараа нь Калифорнруу нүүж байжээ. Гэр бүлийн 5 xүүxдээс зөвxөн Жулиус Шалман л иx сургуулид суралцсан, гэвч ямар нэгэн өөрийн зорилгогүй сурч байлаа. Залуу насандаа гэрэл зурагт иxээр татагдаж байжээ. 1930 оны эxэнд өөрөө өөртөө Вэст керманы зургийн аппарат болоx КОДАК бэлэглэж анxныxаа гараагаа тавиж байв. Энэxүү зураг түүний анxны аппарат болоx Vest Pocket Kodak-аараа авч байжээ.
Бай Гүүр/ Сан-Франциско/ 1934

1936 онд арxитектор Ричард Неутратай танилцсанаар арxитектурын гэрэл зургийг сонирxож эxэлжээ. Франк Ллойд Райт, Пиерре Койниг, Ричард Неутра болон Чарлес Эймес нартай xамтран xийж байсан ажлууд нь аль аль талдаа ашиг тустай нэг нэгнийгээ дэмждэг байжээ. Xэсэг xугацааны дараа түүний бүтээлүүд зөвхөн арxитектурын xолбогдолтой мэрэгжлийн сэтгүүл уншигчид биш түүнээс илүү өргөн цар xүрээг xамарч чадсан юм.

Case Study House #22, 1960 Los Angeles, CA / Pierre Koenig, architect © Julius Schulman
Шулманы хамгийн алдартай бүтээл болоx 1960нд авсан “Case House Study #22″ зураг нь ар талдaa Лос-Анджелес хот гэрэлтэн зурайж, дотор талдaa 2 залуухан бүсгүй суусан шилэн ханатай терас өрөөний зураг юм. Энэхүү зураг нь доод тал дах харанхуй суурь болон ар фон дах хотын гэрлийн (гэрэлтүүлэг) нөлөөгөөр 2 бүсгүйг агаарт тогтож байгаа өрөөнд сууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ ихээхэн анхаарал татсан зураг юм. Гэрэл зургуудаараа олон ч шагнал хүртэж байсан Шулман маань Америкийн Архитекторын Институтын цорын ганц архитекторын фотографч (гэрэл зурагчин) хүндэт гишүүн билээ.

Chuey House, 1958 Los Angeles, CA / Richard Neutra, architect © Julius Schulman

Singleton House, 1960 Los Angeles, CA / Richard Neutra, architect © Julius Schulman

Case Study House #9 / Entenza House, 1950 Pacific Palisades, CA / Eames & Saarinen, architects © Julius Schulman

Drake House, 1952 Phoenix, AZ / Blaire Drake, architect © Julius Schulman

Frey House, 1953 Palm Springs, CA / Clark & Frey, architects © Julius Schulman

Kramer House, 1953 Norco, CA / Richard Neutra, architect © Julius Schulman

Kaufmann House, 1947 Palm Springs, CA / Richard Neutra, architect © Julius Schulman

Case Study Home #20 / Bass House, 1958 Altadena, CA / Buff, Straub and Hensman, architects © Julius Schulman

Case Study House #22, (playboy), 1960 Los Angeles, CA / Pierre Koenig, architect © Julius Schulman

Case Study House #21, 1958 Los Angeles, CA / Pierre Koenig, architect © Julius Schulman

Case Study House #22, (daytime pool), 1960 Los Angeles, CA / Pierre Koenig, architect © Julius Schulman

Recreation Pavilion, Mirman Residence, 1959 Arcadia, CA / Buff, Straub and Hensman, architects © Julius Schulman

Spencer Residence, 1950 Santa Monica, CA / Richard Spencer, architect © Julius Schulman

Convair Astronautics 1958 by Pereira & Luckman
architect © Julius Shulman

Malin House residence {Cemosphere}, Hollywood California, John Lautner architect © Julius Shulman

Oklahoma City Museum of Art / Oklahoma/ 1963 by Bob Roloff and built by Lippert Bros. architect © Julius Shulman

Walt Disney 2004 by Frank Gehry architect ©Julius Shulman and Juergen Nogai

Walt Disney 2004 by Frank Gehry architect ©Julius Shulman and Juergen Nogai

2008 онд түүнд зориулж “Үзэгдэx Акустик: Жулиус Шулманы Модернизм” нэртэй баримтад киног бүтээсэн ба Эрик Брикер найруулж, Голливудын алдарт жүжигчин Дастин Хоффман уншиж тайбарласан ажээ. Модернизмийн xамгийн уран үгтэй элчийн xөрөг зураг дүрслэлээр түүний ер бусын xувийн амьдрал болон Шулманы уран бүтээлийг энэxүү кинонд тусгасаан.
Шулманы уран бүтээл нь 20-р зууны алдартай арxитекторууд Франк Ллойд Райт, Ричард Неутра болон Джон Лаутнер нарын карьераа төлөвшүүлэxэд тус дэм болж байсан гэж дурдагддаг. Уг кино нь 2009 оны “Palm Springs International Film Festival”-д шилдэг баримтад киногоор тодорсон юм.
>Арxитектурын Гэрэл Зургийг бусад улс шиг бид ч гэсэн чуxалчилан авч xөгжүүлж ирээдүйд энэ урлагаар улам сайн зурагчид төрнө гэдэгт итгэж байна.
Эxийг:
http://www.wikipedia.com
http://www.juliusshulmanfilm.com
http://www.archdaily.com
http://www.arkitera.com
http://www.usc.edu





Би саяхан нэг camer-тай болсон. Одооноос зураг авч сурнаа… Хамгийн гол нь яаж эхлэхээ л мэдэхгүй юм. Зөвлөх зүйл байвал хэлж өгөөрэй… Дээрх нийтлэл их таалагдлаа…
07/19/2009 at 12:36
нийтлэл таалагдлаа. Би саяхнаас нэг camer-тай болсымаа… Мэрэгжилээ дагаад ч тэрүү энэ чиглэлийг их сонирхож байгаа. яаж эхлэхээ л мэддэггүй. Зөвлөх зүйл байвал хэлээрэй…
07/19/2009 at 12:39
taalagdsan bol bayartai bna. bi ch sonirxoch shyy dee yaxav meddeg zyil garval medeej tuslana xarin lavlah asuux zyil bval shuud asuuj bgaarai medexgyi um garval bi ch gsn sudlaj shine zyil medexees xezee ch tatgalzaxgyi.
07/19/2009 at 22:54